FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн наадам болон Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлалаа.
Тус холбооны мэдэгдэлд “Ханжоу Азийн наадамд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн өргөтгөсөн бүэрлдэхүүнн. Ирэхдээ Азийн наадмын тамирчны бүртгэлд хамрагдахад шаардлагатай дараах материалыг авч ирнэ. Үүнд:
- Гадаад пасспорт (эх хувиар, хугацаа 2023 оноос хойш дуусах байх
- Цээж зураг (Файлаар 4*5 хэмжээтэй)
Азийн наадмын бүртгэл 2022 оны гуравдугаар сарын 15-нд хаагдана. Монголын сагсан бөмбөгийн холбооноос албан ёсны нэрсийг өгөх болно” гэжээ.
Холбоотой мэдээ