"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр" болж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.12-нд нийтлэгдсэн

"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр" болж байна

"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр" болж байна

Казах түмний уламжлалт хаврын баяр “Наурыз”-ын хүрээнд өнөөдөр/2022.03.12/ Монгол Кувейтын байгаль төвд “Нүүдэлчдийн өв-Бүргэдийн баяр-2022” болж байна. Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, бүргэдээр ан бариулах шувуулахуйн үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэх гэнэ.  Мөн энэ үеэр Казах үндэстний соёл уламжлалыг харуулсан дуу хөгжим, тоглоом наадгай, хувцас загварын үзүүлбэр, мөн гар урлал болон бусад брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотод дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

  • Гуравдугаар сарын 12 – Бүргэдийн баяр-2022
  • Гуравдугаар сарын 19 – “Домборын эгшиг” хүндэтгэлийн тоглолт, “Наурыз-2022” хүлээн авалт
  • Гуравдугаар сарын 20 – Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан
  • Гуравдугаар сарын 25 – “Монгол улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага” анхдугаар хэлэлцүүлэг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж