Сүүлийн 24 цагт covid-19 халдварын 175 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 96 нь нийслэл Улаанбаатарт бүртгэгдсэн бол 79 нь орон нутагт илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 962 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 214 нь хүүхэд, 57 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн 102 хүний биеийн байдал хүнд байгаа бол есөн хүний бие нэн хүнд байгаа аж.
Сайн мэдээ нь өнгөрсөн хоногт Монгол Улсад цар тахлын шалтгаант нас баралт бүртгэгдсэнгүй.