Клопп: Миланы хоёр багт дуртай

Хуучирсан мэдээ: 2022.03.12-нд нийтлэгдсэн

Клопп: Миланы хоёр багт дуртай

Клопп: Миланы хоёр багт дуртай

Энэ долоо хоногт УЕФА Аваргуудын лигийн шөвгийн 16 шатны хасагдах шатны ээлжит тоглолтууд болж өнгөрсөн билээ. Английн Ливерпүүл багийн хувьд хэсгийн шатанд АС Милан багтай нэг хэсэгт орж тоглосон бол хасагдах шатанд Милан хотын нөгөө баг болох Интертэй тоглож нийлбэр дүн 2:1-ээр хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Дасгалжуулагч Юрген Клоппын хувьд сүүлийн хэдэн жил Италийн том гэх бүхий л багуудтай нүүр тулж үзсэн нэгэн. Сэтгүүлчид түүнээс Миланы хоёр багийн талаар болон энэ жил Сери-А лигт ямар баг түрүүлэх талаар асууж ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Юрген Клопп:

-Милан хотын хоёр баг хоёулаа маш сайн. Өөр өөрийн гэсэн зохион байгуулалттай. Надад АС Миланы залуу болон туршлагатай тоглогчдыг хольсон зохион байгуулалт таалагддаг. Мөн тэдний тоглолтод хандах хандлага, тоглолтын арга барил таалагддаг. Харин Интер бол арай өөр зохион байгуулалттай. Тэд илүү туршлагатай тоглогчид. Тоглогч барьж, хамгаалах нь их сайн бөгөөд тэдний эсрэг тоглох хүнд байсан. Миний бодлоор эсрэг багийнхан гүнзгий, гүн хамгаалалт хийхэд эсрэг багт нь улам хэцүү болж өгдөг юм шиг санагддаг. Миланы хоёр баг хоёулаа маш сайн. Мөн Италид өөр сайн багууд ч бий. Бид өөрсдийн цэнгэлдэхдээ Aталанта багийг хүлээн авч 0:2 гэсэн харьцаатай хожигдож байлаа. Дараа нь Наполи клуб байна. Бид тэдэнтэй хэд хэдэн удаа тоглож байсан.

Хэрэв сугалаан дээр Италийн багтай таарвал түрүүлж баярлах талаар бодох хэрэггүй. Би лав таарчаад "Өө бурхан минь, хүнд сугалаа байна шүү" гэж бодсон.

Интер бол маш сайн зохион байгуулалттай баг. Премьер лигээр бол дасгалжуулагч Бьелсагийн Лидс Юнайтед шиг. Гэхдээ илүү ур чадвартай. Тийм болохоор тэдний эсрэг тоглох төвөгтэй.

-Тэгвэл энэ жил ямар баг Сери А лигид түрүүлэх бол?

-Би энэ асуултанд хариулмааргүй байна. Ямар нэг асуудал тарьмааргүй байна. Милан надад таалагддаг. Мөн бид Ювентус, Наполи багуудыг мартаж болохгүй. Гэхдээ миний өмнө нь хэлсэнчлэн надад Италийн аварга хэн болох талаар бодсон бодол алга. Ямар ч орны хөлбөмбөгийн аварга болохын тулд чамд ур чадвар хэрэгтэй. Гэхдээ тэдгээр багуудад ур чадвар бий. Бэртэл гэмтлийн тал дээр азтай байх хэрэгтэй.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж