Нээлтийн өдөр Тэрүнофүжи, Хошорюү нар учраа таарчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.12-нд нийтлэгдсэн

Нээлтийн өдөр Тэрүнофүжи, Хошорюү нар учраа таарчээ

Нээлтийн өдөр Тэрүнофүжи, Хошорюү нар учраа таарчээ

Мэргэжлийн сүмо бөхийн харү башё маргааш/2022.03.13/ уламжлал ёсоор Осака хотод эхэлнэ. Энэ удаагийн башёгийн дээд макүүчи зиндаанд монгол зургаан бөх зодоглох бөгөөд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүнийг тэргүүлж байна. Саяхан банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ гарч, Митакэүми озэки цолтойгоо, Аби сэкивакэ цолтойгоо анхны башёдоо барилдах гэж байна.

Өнгөрсөн башёгийн түрүү бөх Митакэүми Нагано мужийн уугуул бөгөөд хамгийн сүүлд 1795 онд тус мужаас озэки цолтон төрж байжээ.

Энэ удаагийн харү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа: Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, комүсүби Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа:  Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Даишохо Ч.Шижирбаяр

Макүшита зиндаа: Дэванорюү Т.Тэмүүлэн, Ошома П.Дэлгэрбаяр, Тамашохо Э.Энхманлай, Токисома Б.Анхбаяр, Араүма Б.Төртогтох, Хокүтэнкаи Г.Сүхбат,

Санданмэ зиндаа: Сакигакэ Я.Баттүшиг, Хоюүтомарү Н.Чинзориг, Саданохикари Д.Наранцогт

Жонокүчи зиндаа:  Котокэнрюү Г.Билгүүн

Маргааш нээлтийн өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хошорюү С.Бямбасүрэн нар хоорондоо таарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж