Европын холбоо Украины гишүүнчлэлийг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2022.03.12-нд нийтлэгдсэн

Европын холбоо Украины гишүүнчлэлийг үгүйсгэв

Европын холбоо Украины  гишүүнчлэлийг үгүйсгэв

Европын холбооны удирдагчид Орос Украинд учруулсан гамшгийг буруушааж байгаа. Гэсэн хэдий ч Москвагийн хөрш орон руугаа  дайрсан үр дагаврыг яаралтай шийдвэрлэхээр хуралдаж, тус холбоонд түргэн элсэх тухай Киевийн хүсэлтийг хүлээн аваагүй байна.  Учир нь тус эвслийн нэгдсэн фронтод Киев клубын гишүүнчлэлийг түргэсгэхийг шаардсанаас эхлээд Оросын чулуужсан түлшнээс хэр хурдан ангижрах, эдийн засгийн хариу арга хэмжээг хэрхэн зөв бүрдүүлэх зэрэгт хагарал үүсчээ. Зарим нь Украиныг яаран элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой хэлсэн байна.

Энэ нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хүсч байсан тусламжийг хойшлуулж байна. Францын Ерөнхийлөгч Эммануал Макрон хэлэхдээ, “Бид дайтаж байгаа улсыг гишүүнчлэлд оруулж болох уу.  Би тэгж бодохгүй байна.  Гэхдээ туслалцаа үзүүлэхгүй байж болох уу. Энэ нь шударга бус байх болно" гэжээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж