Дэрэн насанд хүрэгчдийн түвшинд анхны цомоо өргөлөө

Хуучирсан мэдээ: 2022.03.12-нд нийтлэгдсэн

Дэрэн насанд хүрэгчдийн түвшинд анхны цомоо өргөлөө

Дэрэн насанд хүрэгчдийн түвшинд анхны цомоо өргөлөө

Монголын хөлбөмбөгийн талбайн улирлын нээлт болгож өнгөрсөн жилийн "Hisense" дээд лигийн шилдгүүд болох "Атлетик 220" болон "Дэрэн" багууд "Супер Цом"-ын төлөө өчигдөр/2022.03.11/ тоглолоо. Тоглолтын гарааны бүрэлдэхүүнээс харахад "Атлетик 220" гол тоглогчдоо өвлийн солилцоо наймааны цонхоор явуулсан ч Япон улсын легионер тоглогчдоор хүчээ зузаатгасан байсан юм. Харин "Дэрэн" багийн хувьд Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн шилдэг тоглогч нараас гадна, лигт шинэ өнгө төрхийг авчирсан Орос довтлогч Павел Захаровын хамт Солонгосоос легионеруудыг авчирсан байлаа.

Хоёр багийн тоглолт үндсэндээ хоёр үеийн турш өндөр хэмнэлтэй өрнөж, тэр дундаа "Дэрэн" багийн залуус бэлтгэлжилт өндөр байгаагаа харууллаа. Дэрэн клубээс Б.Өсөх-Ирээдүй эхний хагаст тооны харьцааг нээж, Павел Захаров хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоо амжилттай болгосноор 2:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авч "Супер цом"-ын эзэд боллоо. Энэ нь тэдний насанд хүрэгчдийн түвшинд өргөж байгаа анхны цом болон тэмдэглэгдэн үлдлээ.

Тус түүхэн тоглолтын шилдэг тоглогчоор Б.Өсөх-Ирээдүй тодорч , цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хорооны дарга, зөвлөлийн гишүүн М.Амарбаясгалан гардуулсан бол шилжин явах цомыг Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж