Энэтхэгийн цэргийн хүчин санамсаргүй Пакистан руу пуужин харвасан байна. Шинэ Делигийн батлан хамгаалах сайд Баасан гаригт техникийн алдаанаас болсон гэж тайлбарлав.
Пуужин Пакистаны газар нутагт унасан ч ямарваа нэгэн амь үрэгдээгүйд гүнээ баярлаж байгаа ба алдаа гаргасандаа гүнээ харамсч байна гэж Энэтхэгийн батлан хамгаалах сайд мэдэгджээ.
Тус хоёр улс нь цөмийн зэвсэг агуулдаг бөгөөд олон жилийн турш хилийн хурцадмал асуудлуудтай ажээ. Тус мэдэгдэл нь Исламабадын гадаад хэргийн сайд өндөр хүчтэй дуунаас хурдан пуужин агаарын хилийг нэвтэрч зарим иргэдийн эд зүйлсийг сүйтгэлээ гэж зарласны дараа хэлсэн юм.
Гэхдээ тус асуудал нь Пакистаны агаарын хамгаалалт хэр найдвартай вэ гэдэг асуултыг гаргаж ирэв.
Эх сурвалж: Daily mail
Холбоотой мэдээ