Богд ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Богд ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Богд ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

НЭМЭЛТ:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд түймэр гарсан дуудлага 19:13 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 20:25 цагт түймрийг бүрэн унтраалаа.


Хаврын улиралд хуурайшилт их байгаагаас ой хээрийн түймэр гарах нь ихэссэн. Өнөөдөр /2022.03.11/ Богд ууланд 19:15 цагт түймэр гарсан дуудлага мэдээлэлд ОБЕГ-т ирсэн байна.  Онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна гэсэн юм.

Түймэр хурдан тархаж байгаа учраас нийслэлийн онцгой байдлын хэд хэдэн алба унтраахаар очсон байна. Одоогоор түймэр юунаас болж гарсан нь тодорхойгүй бөгөөд унтраасны дараа урьдчилсан дүгнэлт гарах аж.

Дуудлагын дагуу гал унтраах 14, 30-р ангийн гал сөнөөгчид, нэмэлтээр Аврах ангийнхан алба хаагчид гээд нийт 20 хүнтэй бүрэлдэхүүн, 4 автомашинтай ажиллаж байна. Гал уулын оройд гарч байгаа учраас тээврийн хэрэгсэл дөхөж очих боломжгүй байгаа юм байна. Галын тархалт 2-3 га талбайг хамарсан байгаа аж.
Түймэр хэчнээн га газарт тархсан нь мөн тодорхойгүй байгааг ОБЕГ-аас хэллээ. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгсэл бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж