Их Британийн засгийн газраас эзэн Роман Абрамовичид хориг тавьсны дараа гурван компани Челситэй ивээн тэтгэх гэрээгээ цуцалжээ.
Тус клубын цамцны ивээн тэтгэгч болох гар утасны сүлжээ мэдэгдэлдээ, "Засгийн газраас саяхан зарласан хориг арга хэмжээний дагуу бид Челси хөлбөмбөгийн клубт ивээн тэтгэлэгээ түр зогсоох хүсэлт гаргасан” гэжээ.
"Энэ шийдвэр нь багаа чин сэтгэлээсээ дагадаг Челсигийн олон хөгжөөн дэмжигчдэд нөлөөлнө гэдгийг бид ойлгож байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал, Засгийн газрын тогтоолыг харгалзан үзэх нь зөв гэж бид үзэж байна” гэж мөн мэдэгджээ.
Эх сурвалж:ladbible
Холбоотой мэдээ