Чернобылийн цахилгаан станцтай бүх холбоо тасарсан гэж албаныхан НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагад мэдэгдэв. Тэртээ 1986 онд дэлхийн хамгийн аймшигт цөмийн осол болсон тус станцыг өнгөрсөн долоо хоногт Украины нутаг дэвсгэрт түрэмгийлэх ажиллагааны хүрээнд Оросын арми мэдэлдээ авчээ.
Ингэснээр Чернобылийн албан хаагчид холбогдох боломжгүй болж тус бүс газар бүрэн Оросын мэдэлд орсон байна. Урьд нь тус үйлдвэрийн ажилтнууд Украины зохицуулах байгууллагуудтай цахим шуудангаар харилцдаг байжээ.
Оросууд Чернобылийн хоёр цахилгааны шугамыг эвдэлж, сүлжээг салгаж чадсан гэж мэдээлэв. Мөн яаралтай тусламжийн дизель генераторууд нь амин чухал аюулгүй байдлын системийг тэжээж байсан боловч нөөц дууссан байна. ОХУ-ын эрчим хүчний дэд сайд Евгений Грабчак Пүрэв гаригт тус станцын цахилгааныг сэргээсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: sky news