“Ай Си Ти Групп ХК”: Аялал жуулчлалын яамнаас олгогддог тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулна | News.MN

“Ай Си Ти Групп ХК”: Аялал жуулчлалын яамнаас олгогддог тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулна

“Ай Си Ти Групп ХК”: Аялал жуулчлалын яамнаас олгогддог тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулна

“Ай Си Ти Групп ХК”: Аялал жуулчлалын яамнаас олгогддог тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулна

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Си Ти Групп ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгогддог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулахад хамтран ажиллах “Санамж бичигт” 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, “Ай Си Ти” групп ХК-ийн Хамтын ажиллагаа, маркетинг хариуцсан захирал Б.Тамир нар үзэглэлээ.Ингэснээр “Ай Си Ти групп” ХК Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогддог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг 2022 оны эхний хагаст бүрэн цахимжуулах юм.

Ингэснээр “Ай Си Ти групп” ХК Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогддог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг 2022 оны эхний хагаст бүрэн цахимжуулах юм.

Иргэд, Аж ахуйн нэгж байгууллага нэг тусгай зөвшөөрлийг 7-14 хоногт авдаг байсан бол зөвшөөрлөө цахимаар авдаг болсноор 2 – 3 цагийн дотор авах боломж бүрдэх төдийгүй төрийн албан хаагчдын ажлын ачаалал буурах зэрэг давуу талууд бий болох юм.

Цахимаар авах боломжтой тусгай зөвшөөрлүүд:

  1. Aмьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадад гаргах зөвшөөрөл олгох
  2. Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг гадаадаас оруулах зөвшөөрөл олгох
  3. Ан агнах тусгай зөвшөөрөл олгох
  4. Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх олгох
  5. CITES-ийн Зэрлэг амьтан, ургамалын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцийн зөвшөөрлийн гэрчилгээ олгох
  6. Байгалийн ургамал, ойн дагалт баялаг тэдгээрийн гаралтай түүхий эдийг бэлтгэх, зөвшөөрөл олгох
  7. Байгалийн ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг гадаадад гаргах
  8. Ургамал тэдгээрийн, гаралтай түүхий эд зүйл, ойн дагалт баялгийг гадаадаас оруулах зөвшөөрөл олгох
  9. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх олгох
  10. Усны мэргэжлийн байгууллагын эрх авах, сунгуулах
  11. Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн усаар хангагч байгууллагын, Ус ашиглуулах дүгнэлт гаргах
  12. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах
  13. Газар ашиглах эрхийн хугацаа сунгах
  14. Тусгай хамгаалалттай газар газар ашиглах зөвшөөрөл олгох
  15. Цаг уур, орчны шинжилгээний мэргэжлийн байгууллагын эрх олгох
  16. Байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох
  17. Ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох
  18. Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх олгох
  19. Байгаль орчны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын эрх авах зөвшөөрөл олгох
  20. Озон задалдаг бодисыг импортлох, ашиглах,зөвшөөрөл олгох
  21. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах, ашиглах зөвшөөрөл авах
  22. Аюултай хог хаягдал экспортлох зөвшөөрөл авах

Энэ сарын эхний хагаст эхний ээлжний 10 тусгай зөвшөөрлийг цахимжуулхаар ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-03-11 192.82.80.105

бодвол үнэгүй хийж өгнө гэсэн байлгүй дээ. 22хон хуудсанд. төрд нэгдсэн бодлого байгаа байлгүй дээ. төрийн нарын бичгийн дарга ч хэцүү байна даа хөөрхий. аль дээрээс төрийн платформ эхлүүлээ гээд ЕС хэлээд байхад төрийн нарийн бичиг ойлгоогүй тууж явах юм даа

Avatar

Зочин 2022-03-11 213.87.136.136

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-11 203.91.114.64

Ene tur-d negdsen bodlogo baina uu. Yam gazar bur neg tsaxim systemiin tender husaad

Avatar

Зочин 2022-03-11 192.82.88.238

ш** ша, элдэв янзын тусгай зөвшөөрөл аялал жуулчлалд хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж