Дуучин Адель хоёр сарын өмнө Лас Вегас дахь тоглолтоо цуцласан тухайгаа нулимстай мэдэгдэл хийж байсныг бид мэдээлсэн билээ. Тэгвэл үүнээс хойш тэрбээр хоёр дахь удаагаа телевизийн тусгай тоглолтоо хийх гэж байна.
Өдгөө 33 настай дуучин бүсгүй “NBC” сувгаар цацах зориулалттай “An Audience with Adele” нэртэй тоглолтоо Лондонгийн Палладиумд хийх юм байна. Тоглолтын үргэлжлэх хугацаа хоёр цаг гэв. Тэрбээр Их Британийн хамгийн алдартай танхимаас ийн тоглолтоо хүргэх юм. Тоглолт гуравдугаар сарын 20-ны Ням гаригт “NBC” сувгаар гарах ба маргааш нь “Peacock” сувгаар ч бас цацагдах аж. Зөвхөн хит дуунуудаа толилуулахаас гадна бусад гэнэтийн бэлэг ч бас бий гэв. Тухайлбал, тоглолтын үеэр хувийн болон мэргэжлийн чанартай бүх л асуултуудад чөлөөтэй хариулах ажээ.
Аделийн анхны телевизийн тоглолтыг “CBS” дамжуулж байсан. Энэ нь 2021 оны арваннэгдүгээр сард Лос Анжелест зураг авалтыг нь хийсэн “One Night Only” тоглолт байжээ. Тэр үедээ саатай, мөр гарсан хар даашинз өмссөн тоглолтын зурагнаасаа Адель инстаграмдаа хуваалцаж байсан.
Тэрбээр цуцлагдсан тоглолтуудаа дахин шинээр хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон. Бүх зүйл бэлэн болох хүртэл тоглолт яг хэдэнд болохыг зарламааргүй байна гэж Адель хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: US MAGAZINE
Холбоотой мэдээ