Эрүүлжүүлэх байрны ачаалал ихэсч, стандартад нийцэхээ больжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байрны ачаалал ихэсч, стандартад нийцэхээ больжээ

Эрүүлжүүлэх байрны ачаалал ихэсч, стандартад нийцэхээ больжээ

Цар тахлын хугацаанд хөл хорионоос шалтгаалж ахуйн архидан согтуурах зөрчил нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцээд эрүүлжүүлэх байрны ачаалал 2-3 дахин өссөн байна. Тухайлбал, эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 200-240 иргэн, саатуулах байранд 15-25 иргэн хүлээн авч байгаа нь эрүүлжүүлэх байрны ачаалал багтаамжаасаа хоёр дахин хэтэрч, стандартын шаардлага хангахгүйд хүрчээ.

Өнгөрсөн онд согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдон 52 мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдэж, 793 иргэн саатуулагджээ. Энэ статистик бол 2020 оныхоос өссөн үзүүлэлт. Тиймээс эрүүлжүүлэх байрыг нэмэх, архидан согтуурах зөрчлийг багасгахад албаны хүмүүс анхаарч байгаа аж.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал:

-2021-2025 онд нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 7.1.3, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Тус заалтад “Эрүүлжүүлэх, саатуулах байруудын нөхцөлийг сайжруулах, нийслэлийн хэмжээнд нэгдсэн эрүүлжүүлэх, саатуулах байр барих бэлтгэл ажлыг хангах” зэрэг асуудлыг тусгасан.

Эрүүлжүүлэх байрны ачаалал 1-2 дахин нэмэгдэж, байрны чанар, хүртээмж муу байгаа. Тэгэхлээр энэ асуудалд онцгой анхаарал хандуулна.

Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16 мянга 534 гэмт хэрэг, 597 мянга 298 зөрчил бүртгэгдсэнээс 5002 гэмт хэрэг, 43 мянга 852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6,274 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 2020 оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж