Энэтхэгийн эрх баригч нам хамгийн том мужид яллаа

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн эрх баригч нам хамгийн том мужид яллаа

Энэтхэгийн эрх баригч нам хамгийн том мужид яллаа

Хинду үндсэрхэг үзэлтэй Бхаратия Жаната нам Энэтхэгийн Уттар-Прадеш мужид ялалт байгууллаа. Энэ нь тус нам  2024 оны бүх нийтийн сонгуульд мөн адил ялалт байгуулж чадна гэдэг дохио юм.

Ерөнхий сайд Нарендра Модигийн нам Энэтхэгийн хамгийн олон хүн амтай мужид өчигдөр болсон мужийн ассамблейн санал хураалтаар хамгийн их саналыг авч ялалт байгуулжээ. Энэ нь 2024 оны сонгуулийн өмнөх үндэсний санал бодлыг илтгэж болох санал хураалт болсон гэж ажиглагчид үзэж байна.

Энэтхэгийн сонгуулийн хороо  мэдээлснээр, үндсэрхэг үзэлтэй Бхаратия Жаната нам (BJP) одоогийн удирдаж байгаа Уттар Прадеш мужид 403 суудлын 255-д нь ялалт байгуулан  тэргүүлж байна. Эцсийн дүн төдийлөн өөрчлөгдөхгүй байх хандлагатай байна. Тиймээс мужийн иргэд баяр тэмдэглэх журмаар гадаа талбайд жагсаал өрнүүлж, Бхаратия Жаната намын өнгөөр гоёцгоож байна. Моди хэлэхдээ, зарим улс төрийн шинжээчид 2017 онд таван мужид явуулсан санал асуулгын дүн 2019 оны сонгуулийн үр дүнг шийдсэн бөгөөд “BJP” олонхийн саналаар ялж байсан гэжээ.

“BJP” нь  тахал өвчний үед ядууст зориулсан үнэ төлбөргүй хүнсний бүтээгдэхүүн, гэмт хэргийн эсрэг тэмцэл, нурсан исламын сүмийн суурин дээр сүм босгосноор хиндучуудын дунд нэр хүндтэй болсон.

ЭХ СУРВАЛЖ: NBCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж