NASA-гийн анхны гэрэл зургуудыг дуудлагаар худалдав

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

NASA-гийн анхны гэрэл зургуудыг дуудлагаар худалдав

NASA-гийн анхны гэрэл зургуудыг дуудлагаар худалдав

АНУ-ын сансар судлалын агентлаг /NASA/-гийн анхны гэрэл зургуудыг нийт 171,831 ам.доллараар дуудлагаар худалджээ. Эдгээр зургууд нь NASA-гийн Аполлоныг хөөргөх үеэр авсан гэрэл зургууд юм. Дуудлага худалдаа Данийн вант улсын нийслэл Копенгаген хотод Лхагва гаригт болжээ.

Аполло 8-17 хөлгийн нийт 74 гэрэл зураг бий. Энэ дунд 1969 оны долдугаар сард хүн анх саран дээр буух үе буюу Базз Олдрины саран дээр алхсан зураг багтжээ. Уг зураг нь 7703 ам.доллараар зарагдсан байна. Саран дээр алхаж буй хүний зураг 1969 онд "National Geographic" болон "Life" сэтгүүлийн нүүрэнд нийтлэгджээ. Мөн сарны тойрог замаас авсан дэлхий ба сарны гадаргуугийн зарим хэсгийг харуулсан өнгөт гэрэл зураг хамгийн өндөр үнээр буюу 13095 ам.доллараар зарагдсан байна. Энэ зургийг 1968 онд Аполло 8 хөлгийг хөөргөх үеэр авчээ.

NASA-гийн анхны гэрэл зургуудыг шинжлэх ухааны судалгаанд зориулж, эсвэл олон улсын сэтгүүлд нийтлэх зорилгоор цөөн тоогоор л нийтэд танилцуулж байсан. Уг зургуудыг худалдсан эзэн нь Данитай холбоотой гадаадын иргэн байсан гэх ба илүү тодорхой мэдээллийг өгөөгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж