Оросын төмөр замын бонд эзэмшигчид еврогоор төлбөрөө төлсөнгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Оросын төмөр замын бонд эзэмшигчид еврогоор төлбөрөө төлсөнгүй

Оросын төмөр замын бонд эзэмшигчид еврогоор төлбөрөө төлсөнгүй

Оросын төмөр замын бонд эзэмшигчид еврогоор төлөх ёстой байсан бондын төлбөрөө төлөөгүй байна. Тодруулбал, өнгөрсөн Ням гаригт 23 сая еврогийн төлбөр төлөх ёстой байсан. Гэтэл бүх нийтийн амралтын өдрийг оролцуулаад төлбөрийн хугацааг гуравдугаар сарын 9 хүртэл хойшлуулсан боловч одоогоор санхүүжилт бэлэн болсон гэсэн мэдээлэл байхгүй байна.

Транссибирийн төмөр замын оператор нь гадаадын валютаар өр төлбөрөө төлөөгүй хамгийн анхны Орос компани болж байна. Ерөнхийлөгч Владимир Путин дайсагнаж буй орнуудын хөрөнгө оруулагчдад зөвхөн рублиэр цалин өгнө гэсэн зарлиг гаргасан.

Хоёрхон долоо хоногийн дотор Орос орон олон улсын эсэргүүцэлтэй тулгарч, хөрөнгө оруулалтын зэрэглэлээ алдаж, маш олон гадаадын фирмүүд дүрвэв. Оросын түрэмгийллээс шалтгаалаад бондын төлбөрийн тодорхойгүй байдал нь санхүүгийн гэнэтийн тусгаарлалтыг үүсгэв.

ОХУ-ын хуулийн дагуу Төв банкны албан ёсны ханшаар рублиэр төлбөр хийх ёстой юм. Гэхдээ бондын баримт бичигт зээлдүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр өөр валютаар үнэт цаас төлөх нь төлбөрийн тасалдал буюу дефолт болсонд тооцогддог ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG QUINT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж