Сүүлийн 24 цагт covid-19 халдварын 219 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 137 нь нийслэл Улаанбаатарт бүртгэгдсэн бол 82 нь орон нутагт илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1005 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 276 нь хүүхэд, 71 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн 96 хүний биеийн байдал хүнд байгаа бол 12 хүний бие нэн хүнд байгаа аж.
Сайн мэдээ нь өнгөрсөн хоногт Монгол Улсад цар тахлын шалтгаант нас баралт бүртгэгдсэнгүй.
Холбоотой мэдээ