Улсын нийт гадаад өр өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос нэг (3.2%) тэрбум ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 129.3 (0.4%) сая ам.доллароор буурсан байна.
Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд:
- Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар
- Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар,
- Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Харин Засгийн газрын гадаад өр 167.6 (1.9%) сая ам.доллар, бусад салбарынх 32.2 (0.4%) сая ам.доллароор буурчээ. Харин нийт өр 2021 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 779.5 (2.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 35.2 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Нийт гадаад өрийн
- 37 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
- 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
- 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
- 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных,
- 5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.
Холбоотой мэдээ