Хөгжлийн банкнаас зээл авсан ч төлөөгүй компаниудыг хуулийн байгууллага шалгаж, эрх баригч МАН тус банкнаас авсан зээлээ төлөөгүй гишүүдээ хөөж, нэг хэсэгтээ л дуулиан дэгдээв. Мэдээж энэ удаагийн дуулиан улс төрийн зорилго, агуулгатайгаас гадна үүргээ ч биелүүлэв. Зээл аваад нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй, хугацаанд төлөөгүй гээд олон шалтгаан учрыг хуулийн байгууллага тогтооно. Харин энэ бүх дуулиантай зэрэгцээд зээлээ авч бүтээн байгуулалт хийсэн, зээлээ хугацаанд нь төлж байгаа аж ахуй нэгжүүд буруутан болох учиргүй. Тиймээс бид УИХ-ын гишүүнтэй холбогдож, асуудал дагуулаад буй нэгэн бүтээн байгуулалттай танилцсан юм.
Улаанбаатараас 1500 км-ийн цаана баруун бүсийг цементээр хангах “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ашиглалтад ороход тун дөхсөн талаар хэвлэлийн хуудаснаас уншив. Бүтээн байгуулалтыг өөрийн нүдээр харахаар Ховд аймгийг зорив.
Тус үйлдвэр Ховд аймгийн төвөөс 18 км, Буянт сумаас 15 км-ийн зайд шохойн чулууны орд болох Шохойт уулыг түшиглэн 2019 оны тавдугаар сард шаваа тавьжээ. Шав тавих ёслолд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа оролцож, нээлтийг хийсэн гэдгээрээ онцлог.
Гурван жилийн өмнө шаваа тавьсан ч энэ гурван жилийг монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ covid-19-ийн цар тахлыг даван туулахын тулд тэмцэж, юун бүтээн байгуулалт манатай байсан жилүүд. Тиймээс бүтээн байгуулалтын ажил хэр яваа бол, хүндхэн байгаа болов уу гэсэн бодолтой бид үйлдвэрийг зорьсон юм. Гэвч өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ажил зогсоогүй, барилгын ажлыг монголчууд барьж, 90 гаруй хувьтай болжээ. Урин цаг наашилсан учир тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байгаа хэмээн “Ховд эко цемент”-ийн ерөнхий инженер Д.Батсүрэн угтсан юм.
“БАРУУН АЙМГИЙНХАН ЦЕМЕНТИЙГ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР АВДАГ”
Ховд аймагт бүтээн байгуулалт, орон сууц барих өртгөд хамгийн их хэрэгцээтэй нь цемент. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд цемент тасрах, үнэ нэмэгдэх олон бэрхшээл ховдчуудыг тойроогүй гэнэ. Биднийг тус аймагт очиход барилгын захад нь цемент байсангүй. Цемент тасраад хоёр хонож байгаа гэнэ. Тус аймагт орон сууцны метр квадратын үнэ 1,4 сая төгрөг. Хэрэв цементийн үйлдвэр ашиглалтад орвол 880 мянга хүртэл өртгийг нь бууруулах боломжтой гэдгийг Ховд аймагт үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байлаа. “Барилгын талх” гэгддэг цементийг 1500 км-ийн цаанаас цемент зөөдөг баруун бүсийнхэн удахгүй “талх”-тайгаа золгоод авбал байрны үнэ буурч, олон бүтээн байгуулалтууд өрнөн хэмээн бахархалтайгаар ярина.
“Тэгш стандарт” ХХК-ийн менежер Ц.БОЛДБААТАР:
-Барилгын гол хэрэглээ бол цемент арматур хоёр. Бид бүтээн байгуулалт хийхийн тулд цементээ 1500 км-ийн цаанаас худалдаж аваад, түүн дээрээ тээврийн зардал төлж, цаг хугацаа алдаж авч ирдэг. Улаанбаатарын үнэ 20-30 хувийн нэмэгдэлтэй худалдаж авч байсан. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд цар тахлаас шалтгаалан бүр цемент ховордож, тасрахад хүрсэн. Үүнээс болж олон ажил зогссон. Цемент ховордож, тасрахын хэрээр үнэ нэмэгдэж, ажил хийхэд хүндрэлтэй байсан. Харин удахгүй бид 1500 км-ийн цаанаас ачаа, тээврийн хөлс нэмэхгүйгээр дэргэдээсээ цементээ авах боломж бүрдэж байна. Цементийн үйлдвэр ашиглалтад орсноор барилгын үнэ буурах, бүтээн байгуулалт хийхэд зардал буурах гээд олон давуу тал бий болно.
“Баян зам” ХХК-ийн захирал З.НАРАНТУЯА:
-Бид 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөт хавтан, явган хүний замын хавтан, хашлага, барилгын гадна, дотно замаск гээд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний хувьд цемент бол хамгийн хэрэгцээтэй буюу 70 орчим хувийг нь цемент эзэлдэг. Манай байгууллагын бүх үйл ажиллагааны талх нь цемент ч бид хотоос өндөр тээврийн зардалтайгаар бүтээгдэхүүнээ авдаг. Хэрэв цемент ховордвол бүр олдохгүй, тээврийн зардал өсөх гээд олон бэрхшээлтэй зүйл тулгардаг.
Баруун 5 аймаг зайнаасаа хамаараад нэг тонн цемент 380-450 мянган төгрөг байгаа аж.
№ | Аймаг | Улаанбаатараас аймаг хүрэх зай | Жилийн цементийн Хэрэгцээ |
1 | Говь-Алтай аймаг | 1001 км | 28,800 тонн |
2 | Завхан аймаг | 984 км | 32,250 тонн |
3 | Увс аймаг | 1336 км | 48,900 тонн |
4 | Баян-Өлгий аймаг | 1636 км | 46,050 тонн |
5 | Ховд аймаг | 1425 км | 61,050 тонн |
Сонирхуулахад, биднийг Улаанбаатараас хөдлөхөд цемент хомсдолтой тонн нь 230-280 мянган төгрөгийн үнэтэй байв. Энэ үнэ бол зөвхөн Улаанбаатарт зарагдаж байгаа үнэ бөгөөд Ховд аймгийн төвд очиход цемент дууссан учраас барилгын материалын зарим лангуу хаалттай байсан юм. Үнийн хувьд нэг тонн цемент 450 мянган төгрөгөөр зарагдаж байсныг худалдаачид хэлж байв.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАНЫ МӨРӨӨР…
“Ховд эко цемент” төслийн нийт санхүүжилт 70 сая ам.доллар. Үүнээс “Вестернхолд” ХХК 60 хувь буюу 41,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харин үлдсэн 40 хувийн санхүүжилт буюу 28,2 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээлж, тус бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэхдээ 146,2 тэрбум төгрөгийн бие барьцааг Хөгжлийн банкинд тавьж, тус зээлийг авсныг “Ховд эко цемент” төслийн удирдагч С.Жавхланбаатар онцолсон юм. Тодруулбал, Хөгжлийн банкнаас тавигдах шаардлагуудыг бүгдийг нь хангаж, 28 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 76 тэрбум төгрөг зээлжээ.
Харин Хөгжлийн банкнаас тавьсан шаардлагын дагуу авах зээлээс хоёр дахин их буюу 144,6 тэрбум төгрөгийн барьцааг банкинд байргуулж, зээлийн хүүгээ авсан цагаасаа эхлээд төлж байгаа гэв. Зээлийн хүүг маш бага, бараг хүүгүй гэдэг мэдээллийг тодруулахад арилжааны банкны зээлийн хүүтэй ижил гэдгийг тодотгож байсан юм. Мөн Хөгжлийн банкны тогтмол шалгалтад хамрагдаж, холбогдох албаныханд зээлээ хэвийн төлж байгаа талаарх мэдээллүүдээ цаг тухайд нь өгөөд явж байгааг онцлов.
Тэрбээр “УИХ 2012 онд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлогын баримт бичиг баталж, барилгын материалын үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ цементийн үйлдвэрүүдийг төв, баруун, зүүн бүсэд байгуулахаар тусгасан. Бүс бүсэд байгуулахгүй бол тээврийн зардал, өртөг өндөр байдаг. Бид гэхэд үйлдвэрээ барих гэж Улаанбаатараас 10 мянга гаруй тонн цементийг маш өндөр зардлаар зөөсөн. УИХ-ын тогтоолын дагуу 2015 онд Засгийн газар Ховд аймагт баруун бүсийг цементээр хангах үйлдвэр байгуулахыг дэмжсэн бол 2017 онд ТЭЗҮ-ийг шинэчилж, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгасан. 2016 оны УИХ-ын баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч барилгын суурь материалуудын үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжиж, бүсчилж хөгжүүлэх замаар импортыг орлох зорилттой энэ төсөл уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл, бид үе үеийн Засгийн газар, УИХ-ын тогтоолуудад тусгасан төрийн бодлогыг хэрэгжүүлж байна гэсэн үг” гэдгийг онцолсон юм.
ҮЙЛДВЭР БАРУУН ТАВАН АЙМГИЙГ ЦЕМЕНТЭЭР ХАНГАЖ, ОХУ-Д ЭКСПОРТЛОХ АМБИЦТАЙ
Баруун бүсийн цементийн хэрэгцээг бүрэн хангаж, ОХУ-д экспортлох амбицтай “Ховд эко цемент”-ийн үйлдвэр зөвлөх инженерээр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Цоодол ажиллаж буй. Т.Цоодол гуай өмнө нь Хөтөл, Монполимент гээд олон цементийн төслүүдийг эхлүүлсэн, Монголдоо цементийг түүхийг хамгийн сайн мэдэх хүн.
“ХОВД ЭКО ЦЕМЕНТ”-ИЙН ТӨСӨЛ:
-Ховд аймгийн Буянт сумын нутагт байрлах 24,3 сая тоннын нөөцтэй Шохойт уулыг түшиглэн цемент үйлдвэрлэнэ. Ингэхдээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологи болох хуурай арга /агаарт хүлэмжийн хий ялгаруулахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй/-ыг ашиглахаар бүтээн байгуулалтаа хийжээ.
Шохойт уулын бэлд сүндэрлэсэн үйлдвэрийн барилгуудын хамгийн өндөр нь 30 давхар байшинтай тэнцэхүйц халаах цамхаг. Энэ цамхаг нь үйлдвэрийн хувьд хамгийн чухал хэсэг нь. Мөн найман силос /үйрмэг нунтаг массыг хадгалахад зориулсан битүү, босоо цилиндр хэлбэрийн агуулах/-той. Газар хөдлөлийн есөн баллын идэвхтэй бүсэд байдаг учир доошоо 4-9 метрийн гүнд сууриа цутгажээ. Тэр хэрээр газар шорооны маш их ажил өрнөсөн байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн цар тахлын улмаас тоног төхөөрөмжийн 10 хувь нь гаалийн цаана хүлээгдэж байгаа нь зардал өсгөж байгааг үйлдвэрийнхэн онцолж байлаа.
Төсөл хэрэгжих хугацаанд 250-300 шууд ажлын байр бий болно. Үйлдвэрийг дагаж тээвэр, жижиг бизнес эрхлэгч, малчдын мах, сүү худалдан авах гээд 3000 орчим иргэний орлого нэмэгдэж гэж тооцоолжээ.
Түүгээр зогсохгүй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” ашиглалтад ороход цементээр хангах бүрэн боломжтойгоо ч төслийнхөн хэлсэн юм.
Цар тахалтай хоёр жилийг үдсэн ч үйлдвэрийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлсэн “Ховд эко цемент” төслийнхөн үйлдвэрээ энэ онд нээхээр төлөвлөөд буй. Гэвч хил дээр гацсан тоног төхөөрөмж, мэргэжлийн инженерийн дутагдалтай байгаа зэрэг олон шалтгаанд санаа зовж буйгаа үйлдвэрийн удирдлагууд онцолсон. Баруун таван аймаг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг цементээр хангах, цаашлаад ОХУ-д экспортлох том амбицыг нь хил гаалын саатал, хэт их улстөржилт зогсоочихгүй бол энэ жилдээ үйлдвэрээ ашиглалтад оруулах том хүлээлттэй “Ховд эко цемент” төслийнхөн цаг нартай уралдан ажилласаар байна.
Ш.ЧИМЭГ
Зочин 2022-03-11 202.9.47.29
За даа Бямбацогтыг баатар болгодог юм уу эсвэл зээлээс нь чөлөөлдөг юм уу
Зочин 2022-03-11 66.181.161.75
Нэг ymaa xichneen reklamnddin tsaana bas neg ym bga bolood l ingeed bain bain reklamdaad l bn da xud shvv xud xud no bol bj l bga avilga
Самбуу 2022-03-11 64.119.19.8
Энэнд гайхах зүйл юуч байхгүй Учрыг нь нэлээн хэдэн жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ховдод цементийн үйлдвэрийн нээлт хийж туузыг нь хайчилсан Н.Энхбаяр түүнийг ха явсан газар нь дагаж явсан каск нь томдсон туранхай сэтгүүлч асан одоо нэг TV гийн захирал захирал Отгонбаатар гэдэг гэдэг нөхдүүд сайн мэдэж байгаа.
Zaya 2022-03-11 202.126.89.251
bvteen baiguult huwi nemer vr uguujuu hurdan ugj hvn bvriiin helj bgaachlan hyamd vneer irged dee hvrj bwal bid vnheer l boljdee l gej bodno
Зочин 2022-03-11 64.119.20.100
ХБ-аас зээл аваад маш зөв зүйл хийжээ. Зээлээс нь чөлөөлье гэж хэлүүлэх гээд байгаа юмаа даа янз нь.
Зочин 2022-03-11 213.87.136.136
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-11 64.119.26.55
Хулгайч, ЖДҮчин, Хөгжлийн банкны хулгайчын явуулга уу. Цемент захаар нэг байхад худлаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн ярилцлага хүртэл оруулжээ. Чи Монголын хөрөнгийг насаараа цөлмөөд ханахгүй байна уу.
Зочин 2022-03-11 202.9.46.90
Энэ үйлдвэр маш их хэрэгтэй дээ. Одоо нэг нь арматурын үйлдвэр бариатахаасай. Тэгвэл орон сууцны үнэ буурна даа
Зочин 2022-03-11 193.36.225.38
Бямбацогтын сайт юм уу. Цемент тасарсан юм огт байхгүй байгаа шүү
Зочин 2022-03-11 66.181.161.56
Хятад цемэнт найдвартай хямд
иргэн 2022-03-11 202.131.244.66
тэрбумуудаа төлсөн улсууд одоо новширч боож хааж үнээ нэмж байгаа л биз
ЗӨВ зээл 2022-03-11 64.119.18.232
ЭНЭ үйлдвэр монголд хэрэгтэй. Муулаад л байсан. Ажил хийж байна.
Зочин 2022-03-11 185.220.101.73
цемент үйлдвэр бариад байдаг улсаас хөнөглөлттэй зээл аваад үнэ ханш бүр өсөөд байдаг юм бишүү үнэ буудаггүй өсдөг хог барих юм.
ZAHIALGAT MEDEE 2022-03-11 202.70.41.114
Zahialgatai MEDEE. Hogjliin banknaas zeel avsan UIX Byambazogtiin arga zali nariisssaar l….
Уншигч 2022-03-11 139.5.218.113
Чанартай хурдан барьж дуусгаад их бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцоорой, иргэдийн амьдралд шууд ашиг авчирах үйлдвэр байна. Амжилт.
Zochin 2022-03-11 64.119.20.104
1 ch gsen heregtseetei uildveriig sanhuujuulsen bgaa bol boljdee.
Зочин 2022-03-11 66.181.160.56
Хийж бүтээж бгаа хүмүүсээ юм л бол нам энэ тэр гэж гоочилж бхаар сайхан дэмжээд өгвөл аймаг сумандаа төдийгүй улс орондоо ихээхэн ишиг тустай ажил болж бгаа харагдах юм. Хийж бүтээж бгаа ажилд нь амжилт хүсье.
Зочин 2022-03-11 124.158.70.48
Том бүтээн байгуулалт алсдаа ховддо энэ мэтээр хөгжин дэвжсээр байвал адаглаад хотын хэт төвлөрөлт саармагжиж ховддоо амьдрах ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах таатай орчиныг нь бүрдүүлж өгөх олон талын юмыг бодуулсан гарах үр дүн ч зөв байж болохуйц зүйл гэж бодож байна.
Зочин 2022-03-11 66.181.161.78
Иргэдээ чигдэсэн ажлыг байртай бүтээн байгуулалт хтйж байгаа та бүхэнд амжилт хүсье
Зочин 2022-03-11 124.158.70.48
Ховдод энэ мэтээр бүтээн байгуулалт өрнөөд хийж бүтээгээд байвал цаашлаад улсын маань хөгжил цэцэглэлт дагаад хэт хотын төвлөрөл саармагжиж нутаг орондоо амьдарж ажиллах боломж бололцоог хангах амьдралын таатай нөхцөлийг алсдаа цогцоор нь бүрдүүлж чадна гэж харж байна.
Зочин 2022-03-11 66.181.161.74
Энэ бүтээн байгуулалт бий болчуул баруун аймаг болон улсдаа ч хямд цементтэй болно шүү дээ их бүтээн байгуулалт хийж бгаа юм байна амжилт
Зочин 2022-03-11 192.82.64.83
Үйлдвэржилтийг дагаад ажлын байр бий болно гэхээр сайхан байна
Зочин 2022-03-11 192.82.64.83
Үйлдвэрийн барилга угсралт, мөн ашиглалтад орсны дараа ч дагаад тухайн орон нутагт нь ажлын байр бий болно гэхээр сайхан байна
Зочин 2022-03-11 192.82.64.83
Bidend heregtei tom bvteen baiguulalt shv.Amjilt hvsey.
Зочин 2022-03-11 192.82.64.83
Барилгын гол түүхий эдээ өөрийн нутаг орондоо бэлддэг болох нь үнэхээр талархууштай. Түүнчлэн алслагдсан аймагууддаа ойр байгаа нь хөгжлийн нэг гарц.
Зочин 2022-03-11 192.82.64.83
Баруун бүсэд их хэрэгтэй төсөл, бидны амьдралд дэмтэй
Зочин 2022-03-11 192.82.64.83
Баруун бүсийн хөгжлийг 30 жилээр хурдсагсан төсөл. Амжилт
Зочин 2022-03-11 192.82.64.83
Цементээ дагаад бусад бүх материалын үнэ өснө. Үйлдвэр хурдан ашиглалтад орвоо ингэж үнийн боол болж суухгүй л.
зочин 2022-03-11 192.82.64.83
Баруун бүсд хэрэг болох чухал төсөл, Ард иргдийн амьдрадл ахуйд шууд нөлөөлөх ашигтай төсөл
зочин 2022-03-11 202.126.90.103
Энэ ондоо багтаад үйлдвэр нь ашиглалтанд орчихвол баруун хэдэн аймгуудад маань дэмтэй юм даа.
Зочин 2022-03-11 202.126.89.199
Хэн хэндээ хэрэгтэй бүтээн байгуулалт гэдгийг мэдсээр байж зарим нь ийм сөрөг коммэнт бичиж байгааг ойлгохгүйнээ🤦♂️ Маш хэрэгтэй бүтээн байгуулалт шүү амжилт💪
Зочин 2022-03-11 192.82.75.192
С.БЯМБАЦОГТ МУУ ГӨЛӨГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ЗАХИАЛГААР ИЙМ ЮМ БИЧҮҮЛСЭН БАЙНА.
Зочин 2022-03-11 192.82.64.83
Hvn muulj baihaar ooroo ochood nvdeeree haraach ymar tom bvteen baiguulalt bosoj baigaag ochood harval medreh bolnoo.
Зочин 2022-03-11 192.82.64.83
tiim shuudee
Зочин 2022-03-11 192.82.64.83
Цементийн үнэ жилээс жилд өдрөөс өдөрт өссөөр л байгаа энэ үйлдвэр ашиглалтанд орчуул хэн хэндээ л хэрэгтэй шдээ. Хурдан ашилалтанд ороод бид бүгдийнхээ ачааг хөнгөлөөд өгөөрэй. амжилт хүсэе.
МАН 👎👎👎 2022-03-11 202.126.89.249
ЭНЭ УЛСАД БОЛЖ БҮТЭХ ЮМ ГЭЖ БНА УУУ ⁉️ МАН-ЫН ДАНГААР ЗАСАГЛАЛ Ч СДАААААА ЮМДААА 👎👎👎
Уншигч 2022-03-11 192.82.64.83
Олон жил шийдэхгүй явсаар одоо л нэг шийдэгдэж барьж байгаа юм байна шдээ. Баруун аймгийнхан азтай байна
зочин 2022-03-11 202.126.89.242
Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй нэг нөхрийн захиалгаар нийтэлж дээ
Зочин 2022-03-11 43.228.129.109
Хамгийн гол нь одоо баригдаж байгаа цементийн үйлдвэр чинь хэзээ ашиглалтанд орох юм бэ?
Зочин 2022-03-11 192.82.87.173
Монголд ер нь барилгын материалын үнэд хянал т тавьж зохицуулдаг бгууллага бна уу. Төр ажлаа хийгээчээ.