АН-ын гишүүд Х.Баттулгыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

АН-ын гишүүд Х.Баттулгыг эсэргүүцэв

АН-ын гишүүд Х.Баттулгыг эсэргүүцэв

Хаврын улс төр Ерөнхийлөгч асан Х.Баттулгаар эхэлж байна.  О.Цогтгэрэлийн талын АН-ын даргын дотоод сунгаа эхэлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөө зарласан. Үүнээс нэг цагийн өмнө О.Цогтгэрэл намын даргад өрсөлдөхөөс татгалзаж буйгаа мэдээлсэн. Ийнүү АН-ын даргад хэн өрсөлдөх нь таамаг төдий байсан ч  АН-ын гишүүн Ж.Батсуурь болон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэрс тодорч олны хардлага ил боллоо. Угаасаа Х.Баттулга О.Цогтгэрэл даргатай АН-аас дахин гарч улс төр хийх нь түүний хувьд шинэ сэдэв биш юм.

Түүнийг нэр дэвших болсонд АН-ын гишүүд дургүйцлээ илэрхийлжээ. АН-ын гишүүн  Д.Сосорбарам “Баттулга аа, чи одоо болноо, зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно. Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас монгол үндэстэнд чи дэмий” гэжээ. Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “АН бодитойгоороо хуваагдах нь дээ” хэмээн жиргэжээ.

Тэрчлэн  МАН-ын даргын зөвлөх, АН-ыг самарч дууслаа зэргээр сэтгэгдлүүд сошиалд хөвөрч байна. Харин нөгөө талд С.Эрдэнэ даргатай АН-ынхан Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өчигдөр хандсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “АН сая ээлжит бус их хурлаа хуралдуулж, шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэсэн. Энэ дагуу УДШ-д АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг өргөн барьж байна. Дүрмийн өөрчлөлтийн хувьд нэлээн удаан “хийсэн”.  Аймаг, дүүргийн намуудаар хэлэлцүүлсэн. Монголд хууль эрх зүйн хувьд сөрөг хүчин ганцхан АН байгаа. АН-ын эрх мэдлийг булаацалдах өөр санаа зорилготой хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа хууль эрх зүйн хувьд ямарч боломж байхгүй. Хоёрдугаар сарын 16-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр С.Эрдэнэд байгаа тамга тэмдэг хүчинтэй байгаа. Нөгөө талд хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглах боломжгүйг тогтоосон. Ингэснээр давж заалдах эрхгүйгээр Захиргааны хэргийн шүүхээс эцсийн шийдвэр гарсан. Хоёр тамга, хоёр  АН гэж байхгүй. Шүүхийн шийдвэрээр нэг л нам үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгох ёстой” гэсэн юм.

Ийнхүү О.Цогтгэрэл даргатай намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдсон. Тус хурлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга даргаар нь сонгогдох нь маргаангүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ыг эвлэрүүлэх бус хагарал талцал, тамга тэмдгийн маргааныг улам гүнзгийрүүлэх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
18
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж