Орос улс гадаадын 48 оронд экспортын хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Орос улс гадаадын 48 оронд экспортын хориг тавив

Орос улс гадаадын 48 оронд экспортын хориг тавив

Барууны хориг арга хэмжээний эсрэг Орос хариу цохилт өгч, 2022 оныг дуустал олон төрлийн бүтээгдэхүүний экспортыг хориглов. Үүнд, харилцаа холбоо, эмнэлэгийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуй, цахилгаан тоног төхөөрөмж, мод тэргүүтэй ойн зарим бүтээгдэхүүнүүд багтаж байна. Цаашдаа Оросын боомтуудаар гадаадын хөлөг онгоц нэвтрүүлэхийг хориглож магадгүй гэв.

Экспортын хоригт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Хоригт хамрагдах улсуудын хувьд АНУ, Европын холбоо тэргүүтэй 48 орон байна. Эдгээр орнуудын нэрс бүрэн зарлагдаагүй байна. Гэхдээ Гүржийн салан тусгаарласан бүс нутаг болох Өмнөд Оссет, Абхаз болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудыг экспортоос чөлөөлж болно гэж мэдэгджээ.

“Уг хоригт Орост үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспорт ч хамаарна. Үүнд автомашин, чингэлэг, ачааны вагон зэрэг орно” гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин хэллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Оросоос гарсан барууны компаниудын эзэмшиж буй хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлж болно гэж анхааруулсан. Тэгвэл өнгөрсөн Лхагва гаригт Оросыг орхин гарч буй гадаадын пүүсүүдийн хөрөнгийг үндэсний болгох анхны алхамаа хийж, хууль баталлаа.

Барууны орнуудын Оросоос худалдаж авдаг бүтээгдэхүүний дийлэнхийг түүхий эд эзэлдэг. Нийлүүлэлт тасалдаж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас эдгээр барааны үнэ огцом өссөн бөгөөд энэ хэвээрээ үргэлжилвэл Европт эдийн засгийн хүндрэл учрах болно.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
26
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж