Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэний тав нь автомашин шатсан дуудлага байжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах "Центр-Апартмент”-ын гараашинд өнөө өглөө 06:10 цагийн орчимд “Тоёота Хайландэр”, “Исузу-Элф”, “Тоёота-Камри” маркийн гурван автомашин шатаж байсныг очиж унтраасан байна. Түүнчлэн 21 хүнийг угаартахаас аварч, гаргажээ.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах "Шүрт" хотхоны автомашины зогсоолд “Приус-30” болон “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг өнгөрсөн шөнө 01:58 цагийн орчимд гал сөнөөгчид очиж унтраасан байна.
Холбоотой мэдээ