Ким Жон Ун хиймэл дагуул хөөргөх туршилтын талбайгаа эргэв

Хуучирсан мэдээ: 2022.03.11-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хиймэл дагуул хөөргөх туршилтын талбайгаа эргэв

Ким Жон Ун хиймэл дагуул хөөргөх туршилтын талбайгаа эргэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр /2022.03.11/ хиймэл дагуул хөөргөх туршилтын талбайд зочилжээ. “Сохаэ” хиймэл дагуул хөөргөх туршилтын талбай нь тус улсын баруун эрэг дагуу байрладаг.

Тэдний саяхан хөөргөсөн тагнуулын хиймэл дагуул нь тив алгасагч баллистик пуужингийн шинэ системийн туршилт байсан гэж Сөүл болон Вашингтон мэдэгдэл хийсэн. Учир нь Ким Жон Ун цөмийн хориг бидэнд хамаагүй гэж мэдэгдсэнийхээ дараа хиймэл дагуул хөөргөх нэрийн доор баллистик пуужин туршсан байж болзошгүй гэх хардлага олон улсад үүсээд буй.

Удирдагч Ким туршилтын талбайн нөхцөл байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийсэн ба дахин өөр төрлийн пуужин хөөргөх боломжтой болгохын тулд өргөтгөл шинэчлэл хийх даалгавар өгчээ. Түүнчлэн зарим байгууламжуудыг нэмж барих үүрэг өгсөн байна. “Энэ талбайгаас ирээдүйд цэргийн тагнуулын хиймэл дагуул зэрэг олон зориулалттай хиймэл дагуулуудыг тээвэрлэх зорилгоор хөөргөнө” гэж “KCNA” нийтлэсэн байна.

Мөн “Илүү том оврын зөөгч пуужин хөөргөхийн тулд  хөөрөх газрын бүс, пуужингийн ерөнхий угсралт, туршилтын төхөөрөмж, хиймэл дагуулын туршилтын төхөөрөмжийг сэргээх засварлах үүрэг өгсөн” гэж “KCNA” мэдээллээ. Энэхүү ажлын хүрээнд түлш шахах, нийлүүлэх нэмэлт байгууламж бий болгох, хөөргөх удирдлагын байгууламжийн хэсэг, техникийн томоохон постуудыг өргөтгөх юм байна.

Эх сурвалж: YONHAP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж