МИАТ ТӨХК маргаашаас /2022.3.12/ Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр болсноо мэдэгдлээ. Нислэг нь алслалт өндөртэй В767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй үйлдэх юм байна.
МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор дараах чиглэлд өөрчлөлт оруулснаа өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ОХУ, Украины дайнтай холбогдуулан Европын холбоо болон Англи улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд Оросын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон аж.
Тиймээс, гуравдугаар сарын 5-ны өдрийн ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт оруулсан юм. Европын чиглэлийн нислэгүүдийн замд ийнхүү өөрчлөлт орсноор нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа 3 цаг 10 минутаар нэмэгдэхийг мөн анхааруулсан.
Холбоотой мэдээ