Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон Мягмар гаригт NATO-д элсэх тухай сөрөг хүчний санал хүсэлтийг эсэргүүцлээ. Учир нь Орос, Украины хурцадмал байдлаас болж дайнд оролцохгүй гэх үзэл бодолтой байна. Мөн NATO-д элсвэл Европын аюулгүй байдлыг тогтворгүй болгоно гэж мэдэгдэв.
Швед улс 1814 оноос хойш дайнд оролцоогүй. Мөн гадаад бодлогоо цэргийн эвсэлд оролцохгүй байх үндсэн дээр барьж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд Балтын бүс нутагт Оростой хурцадмал байдал үүссэнээс болж NATO-той улам ойр дотно харилцаатай байх болжээ.
"Цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэсэн Оросын түрэмгийлэл нь Финланд, Швед улсыг NATO-д элсэхийг уриалсан явдал болсон юм. Хэрэв элсхээр бол Оросын эсрэг хоригт оролцох ажээ.
Эх сурвалж: Reuters