Аялал жуулчлалын салбарт ажлын байр 63 хувиар хорогджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарт ажлын байр 63 хувиар хорогджээ

Аялал жуулчлалын салбарт ажлын байр 63 хувиар хорогджээ

Аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Тодруулбал, 2021 онд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж, 2019 онтой харьцуулахад 94.3 хувиар буурсан байна. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ.

Цар тахлын хязгаарлалтын арга хэмжээнүүд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн, цаашид бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах гарц шийдэл, аялал жуулчлалын салбарын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор MҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс Covid-19-ийн нөлөөллийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

Судалгаанд оролцсон нийт байгууллагуудын орлого дунджаар 76 хувиар буурч, ажлын байр 63 хувиар хорогджээ. Нийт оролцогчдын 92 хувь Засгийн газрын 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадаагүй байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж