Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

Турк улсад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нарын уулзалт эхэллээ. Сайд нарын уулзалт Анталья хотноо болж буй дипломатчдын форумын хүрээнд болж буй бөгөөд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу ч мөн оролцож байгаа аж.

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан мөргөлдөөнөөс гарах гарц олох зорилгоор Беларусь улсад Орос, Украины төлөөлөгчдийн гурван удаагийн хэлэлцээ болсны дараа дипломат албаны дарга нар ийн уулзаж буй юм.

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу энэхүү уулзалтыг хийх саналыг тавьжээ. Тэрбээр өмнө нь Д.Кулеба, С.Лавров нартай гурван талын уулзалт хийх санал гаргаж байв.

"РИА Новости" агентлагийн мэдээлснээр, ОХУ өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн. ОХУ-ын зэвсэгт хүчин зөвхөн цэргийн дэд бүтэц болон Украины цэргүүдийг онилж байна гэж мэдэгдсэн бөгөөд хоёр тал багагүй хохирол амсч буй талаар гаднын хэвлэлүүд онцолж буй юм.

Москва, Киев хүмүүнлэгийн коридор гарган, зарим хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, хоол хүнс, эм тариа хүргэх асуудлаар тохиролцож чадсан ч Украины талаас эдгээрийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа талаар "РИА Новости" мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр “Киев энх тайвны төлөө хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Орос, Украины энхийн хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй байгаа билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж