АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онд хэрэгжих төслүүдийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онд хэрэгжих төслүүдийн талаар ярилцав

АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онд хэрэгжих төслүүдийн талаар ярилцав

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.03.10) Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон бусад төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын 2022 оны эдийн засаг болон төсвийн төсөөллийн талаарх ерөнхий мэдээллийг өгч, АХБ-ны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслийн явц, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хөтөлбөр байгуулах тухай асуудлыг ярилцсан байна. Мөн АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-той хэрхэн уялдаж байгаа тухай ярилцжээ.

Энэ жил Монгол Улс АХБ-ны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. АХБ 1991 оноос эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түнш юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 3.9 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийн санхүүжилтээр хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, санхүү, дэд бүтэц зэрэг гол салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж