“Оюутолгой”-н төлөө ОХУ-тай харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н төлөө ОХУ-тай харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна

“Оюутолгой”-н төлөө ОХУ-тай харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна

"Рио Тинто" компани өнөөдөр (2022.03.10) барууны тэргүүлэгч компаниудтай нэгдэн, Оросын бизнес эрхлэгчидтэй бүх харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн талаар “Reuters” агентлаг уламжилсан. Тодруулбал, тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Оросын аливаа бизнестэй байгуулсан бүх арилжааны харилцаагаа тасалж байна” гэж мэдэгдсэн билээ.

Гэвч тус компанийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар, "Рио Тинто" компани ОХУ-тай тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, "Рио Тинто" компани “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, шаардлагатай түлш болон бусад бараа, материалын нийлүүлэлтийг хэвийн явуулахын тулд ОХУ-тай тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж буйгаа мэдээлэв.

Тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд АНУ-д болж буй эрчим хүчний салбарын “Ceraweek” хурлын үеэр "Rio Tinto” компани ‘Оюутолгой’ төслийн түлшний хэрэглээг хангахаар өөр эх үүсвэр хайсан ч ОХУ-аас худалдан авалт хийхээ бүрэн зогсоох боломжтой гэж үзэхгүй байна" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр "Бодит байдалд Монгол Улс хүчирхэг хоёр хөрштэй учраас тэнцвэртэй, эрүүл харилцаагаа хадгалах нь бидний хувьд маш чухал" гэж онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж