Ардын намын “ариун дайн” ба Х.Нямбаатар шантааж хийв үү, сэдэл өгөв үү! | News.MN

Ардын намын “ариун дайн” ба Х.Нямбаатар шантааж хийв үү, сэдэл өгөв үү!

Ардын намын “ариун дайн” ба Х.Нямбаатар шантааж хийв үү, сэдэл өгөв үү!

Ардын намын “ариун дайн” ба Х.Нямбаатар шантааж хийв үү, сэдэл өгөв үү!

Хөгжлийн банкны дээрэмтэй ёс суртахуунаар манлайлж тэмцэхээ, авлигын хэрэгтэй хатуу чангаар үзэлцэхээ амлаж, Д.Амарбаясгалан даргын эхлүүлсэн МАН-ын ариун дайн өмнө нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл хүлээсэн нэр бүхий таван гишүүний “шарыг шувталсан”-аар дуусгавар болж байх шиг. Намаас хөөх нь МАН-ынхны хувьд шүүхээс ял авахаас ч хүнд шийтгэл болдог бололтой дог. Намгүй бол бараг амьдралгүй гэсэн үг аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Засгийн газрын хуралдааны мэдээллийг хүргэхдээ Б.Энхбаяр гишүүний тавьсан саналын дагуу 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгож, 130 хуудас материалыг төрийн нууцаас гаргаж байгааг дуулгасан нь нэг ёсондоо Ардчилсан намыг захын хар овоохой болгохоор шийдсэн гэлтэй.

Тиймгүй бол Ардын намын дарга нар намынхныхаа идсэн уусныг ил болголгүй яагаад заавал АН-ын үед Хөгжлийн банкнаас олгосон зээлийг олон нийтэд ил болгох гэж. Тэгж ярих юм бол 2016-2019 онд МАН засгийн эрх барьснаас хойш Хөгжлийн банкнаас 50 зээл гаргасны 35 нь чанаргүйд тооцогдож байгаа. Бараг тал хагас нь зээлээ төлөөгүй гэсэн үг. Харин АН засгийн эрх барьж байхдаа буюу Н.Мөнхбат гүйцэтгэх захирлаар нь ажиллахдаа 800 зээл гаргасны 13 нь чанаргүй болсон гэх. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкийг тонож идсэн дээрэмчид нь Ардын намынхан болохыг тоо хүртэл хэлээд байгаа л даа. Гээд МАН ба иргэд гэсэн дабль стандарт хэдийнэ тогтчихсон, хэзээ байтлаа Монголын хууль тэдэнд үйлчилдэг байлаа…

Үнэхээр л Хөгжлийн банкийг тоногчидтой нам харгалзахгүй тэмцэх гээд байгаа юм бол Б.Баттөмөрийн ахалсан, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхнийхээ шалгалтын дүнг ч улсын нууцаас гаргах ёстой юм биш үү.  Х.Нямбаатар өөрөө  хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН, МАН-гүй нийлж, Хөгжлийн банкийг тоножээ гэж ойлгож байгаа” гэж хүлээн зөвшөөрсөн л байна лээ.

Нөгөө талаасаа МАН зөвхөн өөрсдөдөө ашигтай мэдээллийг гадагшаагаа цацдаг, төрийн нууцаас гаргадаг нь бодит үнэн. Жишээ нь, жилийн өмнө Х.Нямбаатар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргалаа, барилаа гээд жиргээд байсан яалаа.  Ердөө өмгөөлөгчдийн тэмдэглэлийг л ил болгосон байсан шүү дээ.

Хэрэвзээ, С.Зоригийн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргавал Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр буруудна. Цаашлаад МАН сүйрч мэднэ. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхэд нөлөөлж суллуулсан хүмүүс нь Ц.Нямдорж Х.Нямбаатар нар. Урьд өмнө нь гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрээ Улсын дээд шүүх хүчингүй болгохдоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасан юм биш, хэргийг прокурорт буцаахдаа эрүүдэн шүүлгүйгээр эдгээр хүмүүсийн гэм бурууг нотлоод ир гэсэн, одоо ажлын хэсэг нь тарж, өнөө сэжигтнүүд нь хэвлэл, мэдээллээр гэмт хэргийн хохирогчийн дүрд тоглоод явж байна.

Х.Нямбаатар “…эмэгтэй хүнийг согтууруулж, мансууруулж байгаад хуруу гарынх нь хээг авдаг гүйцэтгэх ажиллагаа ардчилсан Монгол Улсад байж болохгүй” гэсэн нь үнэн, үнэн. Гэхдээ С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан гэмт этгээдүүдийг “эрүүдэн шүүсэн байна” гээд суллаад, “мартчихаж” болохгүй биз дээ. Гэм буруугүй юм бол үүнийг нь шүүхээс тогтоох, үгүй бол гэмт хэрэгтнүүдийг олж шийтгэх нь Ардын намынхны яриад байгаа шударга ёс нь юм биш үү.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласнаас хойш Ц.Нямдорж хүртэл чимээгүй болчихсон. Өмнө нь өдөр болгон шахуу л хэвлэлийн хурал зарлаж, төрийн сайд биш хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг л ажилладаг байсан даа.

Үндсэндээ МАН зөвхөн өөрсдөдөө, намдаа ашигтай мэдээллийг задруулдаг, бусдыг нь хав дараад байж болохгүй. Өөрсдийгөө ял, зэмээс чимээгүйхэн мулталж, өрөөлийг барьж, хорьж хэлмэгдүүлдэг байж бүр ч боломгүй. Үндсэндээ Ардын намын авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх “шударга ёсны” тэмцэл нь хүртэл ялгавартайгаар үйлчилж байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр хоёрыг барьж хорьчхоод, Г.Амартүвшин нь хуулийн хамгаалалтад гэм зэмгүй үлдэж байгааг авлигатай тэмцэж буй “ариун дайн” гэж хэлэхэд хэцүүхэн.

Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ бас нэгэн хэргийн нууцыг дэлгэсэн. Бас нэгэн гэдэг нь өмнө ч мөн мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан. Тэрбээр ХААН банкны хувьчлалтай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигч Хидео Савадагийн гаргасан гомдлын дагуу Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарт АТГ эрүүгийн хэрэг үүсгэснийг “Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг ХЗДХЯ шалгахгүй. Үүнийг мөрдөх чиг үүрэгтэй байгууллага нь шалгана. Тиймээс АТГ-т уламжилсан" гэх үгээр хэргийн нууцаас хуваалцана лээ. Уг нь Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн батлуулахдаа хууль, цагдаагийнхан шалгаж байгаа хүнийхээ хувийн нууцыг дэлгэдэг байж болохгүй тухай өөрөө яриад байсан. Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай.

Эрүүгийн хуулийн 13.11-д зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гээд заачихсан бий. Авчиг Ардын намынханд хууль хамаагүй л дээ.

Тэрбээр өмнө нь “Жапан таун”-ы газрыг булааж авсан хүмүүсийн булхай удахгүй дэлгэгдэх талаар ч бас жиргэж байсан. Удаа дараагийн энэ үйлдлээрээ санаатай болон санамсаргүйгээр мөрдөн шалгах ажиллагааны нууц дэлгэж буй нь нэг бол бусдыг шантаажилсан, нөгөө бол бусдад санаа сэдэл өгсөн мэт харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, "Чамайг шалгаж байна шүү" гэж анхааруулсан, эсвэл айлгасан тактик байх.

Өмнө нь Ц.Нямдорж улсын нууцыг задруулдаг байсан бол өдгөө Х.Нямбаатар хэргийн нууцыг дэлгэдэг болж дээ. Хуулийн салбарын томчууд нь өөрсдөө хуулиа гууль болгохоор яалтай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-10 66.181.160.118

Буруу гараар орсон түмний .төсвийн мөнгийг нууцаас гаргаж шалгах нь зөв нямбаатарын зөв .өөр мөнгөтэй холбоотой юм нууцад байгаа бол бүгдий нь ил болгоо

Avatar

зочин 2022-03-10 202.179.24.125

Хөгжлийн банканд намын буянаар албан тушаал авч ААНБ-д зээл гаргаад түүнээсээ хувь гэж тэрбумаар нь авилга авч байцаагдаж байсан хүмүүс нь зүгээр л явж байхын. Тэр мөнгөөрөө орон нутагт банк бус бас байгуулсан гэж байгаа .Энэ хүмүүсээ шалгасан юм уу. Зээл авсан нь яахав. Шалгуулж байна. Зээлдэгч нарыг хохироож зээл гаргасны төлөө хувь нэрээр авилга авсан Хөгжлийн банкны албан тушаалтнуудаа яасан бэээ

Avatar

иргэн 2022-03-10 202.21.109.50

Ням дорж …Шоронд орохгүй гэхэд АЖЛААС НЬ халаад…тэгээд сарын дараа иргэн НЯМДОРЖИЙГ НЭГ худагт суулгаад байцаагаач ээ…..

тэгвэл ариун явдал болно оо…

Avatar

zochin 2022-03-10 203.91.115.246

Хэрэвзээ, С.Зоригийн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргавал ….. цаашлаад МАН сүйрч мэднэ.

Avatar

Зочин 2022-03-10 192.82.78.235

МАНийн дотрох цөөн шудраг залуус намын толгойп гарч хулгай луйварын исрэг тэмцэж байгаа нь МАНийг хулгайч нараас цэвэрлэх э байнаад иргэд өаярттай байна

Avatar

ЛАЛАРМАА 2022-03-10 202.131.243.86

АВЧИГ ГЭДЭГ ҮГЭЭ БОЛЬ ОО. БААБАРЫН ТЭУЭЭВРҮҮД ИНГЭЖ БИЧЭЭД БАЙДАГ БАЙГАА ШҮҮ. ТА НАРТ ХЭН ЗААВ.

Avatar

Зочин 2022-03-10 213.87.137.2

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-10 192.82.90.175

Нямбаатараа МАН-хаа булайг ил гаргаа. Шившигтэй бузрын намаа

Avatar

Зочин 2022-03-10 66.181.183.102

АНчдын аугаа луйвруудын зах нь, цааш нь дэлгээд бай, Бүгдийг тоочоод дуусахгүй, далай далай.Хөлсний бичээч далай далай

Avatar

Зочин 2022-03-10 159.89.192.225

16 оноос хойших зээлийг ил гарга нянбактэриа.гөлөгөө чи

Avatar

Зочин 2022-03-10 103.57.94.201

Нам нэрээр халхавчилсан гэмт бүлэглэл гэж л энэ дээ

Avatar

Зочин 2022-03-10 66.181.176.193

Уг нь МАН 16 оны шалгалтын тайланг тухайн үедээ олон нийтэд ил болгож, хуулийн байгууллагад шилжүүлсэн бол Хөгжлийн банк маань банк шиг банк байх байлаа гэж. Гэтэл тэгээгүйгээр барахгүй шалгалтын тайлангаа төрийн нууцад авч банк тонох ажилдаа өөрсдөө ханцуй шамлаад орчихсон шүү дээ. Харин одоо 16 оны шалгалтын тайлан ил болгосон нь АН муулахад л хэрэгтэй байх, өөр ямар ч ач холбогдолгүй. Цагийн юм цагтаа гэж мэдэх үү, МАНгаруудаа

Avatar

Зочин 2022-03-10 202.55.188.106

Шудрага ёс мөхсөн улс шүү дээ! Дээр дооргүй бүгд мэдэж байгаа ч гэсэн яаж засахаа мэдэхгүй ангайгаад мэлийгээд сууцгааж байна даа.

Avatar

jjjj 2022-03-10 138.201.121.143

jjjj

Avatar

(SELECT CONCAT(CONCAT('qbpqq',(CASE WHEN (5850=5850) THEN '1' ELSE '0' END)),'qxkbq')) 2022-03-10 138.201.121.143

jjjj

Avatar

jjjj AND (SELECT 'dxyR' FROM SYSIBM.SYSDUMMY1)='ZWWN' 2022-03-10 138.201.121.143

jjjj

Avatar

jjjj AND 5341=7127 2022-03-10 138.201.121.143

jjjj

Avatar

jjjj 2022-03-10 138.201.121.143

jjjj') AND 1855=(SELECT 1855 FROM PG_SLEEP(5)) AND ('ZqEK'='ZqEK

Avatar

jjjj 2022-03-10 138.201.121.143

jjjj');SELECT PG_SLEEP(0)–

Avatar

jjjj 2022-03-10 138.201.121.143

jjjj');SELECT PG_SLEEP(5)–

Avatar

hi 2022-03-10 122.201.20.158

hi

Avatar

Зочин 2022-03-10 202.9.40.94

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалыг нууцаас гаргана гэсэн чинь АН-ын их айж үймэж байх шив. Тэгээд Нямсүрэн гэх МАНАН-гийн сэтгүүлчид үүрэг өгчдээ.

Avatar

Зочин 2022-03-10 66.181.170.229

Энэ Хүрэлбаатар гэж далд санаатай асар их шуналтай хүн байна хуулийн байгууллага шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-03-10 139.5.216.128

Энэ уул нь буруу л юм хийгээд бгаа юм даа хууль бол тэгш уйлчлэх естой шуу дээ

Avatar

Зочин 2022-03-10 43.242.243.38

ЭНЭ АЙМШИГТ ЗАВХАРАЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ЮМ БОЛОО. ШУДАРГА ЁС ГЭЖ ҮГСИЙН САНД МААНЬ ҮЛДЭХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ.

Avatar

иогэн 2022-03-10 192.82.70.173

энэ МАН гэх мафийг устгаж байж Монгол урагшланаЭс тэгвэл Орос шиг диктатортой үлдэнэ Одоо Орос иргэд хаашаа ч /Хятад Монгол Африк Азийн хэдэн орноос өөр /явах аргагүй болж байна Хуучин ЗХУ гэж байхад ч ингэж байгаагшүй Тамирчид нь хорионд орсон Тив дэлрийн ямар ч тэмцээн уралдаан Оросгүйгээр болно Гэтэл хичнээн олон авьяаслаг залуу тамирчид урлаг соёлынхоны боломж хаагдаж байна уу Хуучин соц үеээ дурсаад байгаа Монголыг ийм зам хүлээнэ шүү Мэдээж Монгол 2 хөршөөсөө их хамаарна Гэхдээд

Avatar

Зочин 2022-03-10 192.82.91.250

зориг ийн хэргийг бүхэлд нь нууцаас гаргавал батүүл ардчилсан нам баларна

Avatar

Зочин 2022-03-10 103.57.93.134

Чи дутаа. Чамтай чамгүй Хөгжлийн банкны асуудлыг МАН шийдвэрлээж чадна. Эхнээс нь шийдвэрлээд ч явж байна. Харин битгий ажилд нь саад бол.

Avatar

иргэн Хүрэлээ 2022-03-10 103.11.192.133

Нянбактери нийгэмд ашигтай гэхээсээ илүү хортой мэдээлэл цацаж үйл ажилгаагаа явуулах юм. МАН ба ард иргэдэд зориулсан хууль гэж 2 өөр стандартын хуулийг Монгол улсад мөрдөж үйлчилж байгаа нь манай улсын нэгдмэл эрх тэгш байх үндсэн хуулийг зөрчиж байгаа нь том толгойтойн илэрэл гэж үзэхээс өөр аргагүй. эзэний эрх ээлжтэй хааны алба халаатай гэдэг үг үнэндээ хамаагүй аашилж аяглаж байгаа нь тиймхэн л байна. эрхийн чинээ биетэй эвгүй муу санаатай сайд байна шүү.

Avatar

Зочин 2022-03-10 59.153.115.161

2016 оноос хойш олгогдсон зээлийн ихэнх нь, ковидын халдварын уршгаас болж төлөлт нь хүндэрсэн зээл б**х аа. Харин ардчиллыхны үед олгосон зээлийн хэмжээний нь их, төлөх хугацаа хангалттай байсан, улсад үлэмж их хохирол учруулаад байгаа юм биш үү. Гэхдээ үнэхээр хууль зөрчсөн, ноцтой үйлдэл байгаа бол ялгаж салгах хэрэггүй, төлүүлэх бүх талын арга хэмжээ авах хэрэгтэй. Хууль зөрчсөн үйлдлийг элдвээр аргацаадаг,хөрөнгө завших боломж олгодог энэ манай хуулинд бас их асуудал байгаа юм биш үү

Avatar

МАН Яах ч Дүүрчэээ дүүрч 2022-03-10 202.126.89.249

МАН яах нь дүүрчэээ одоо…Одоогийн Зеленский шиг Популист Монгол Төр мань энэ Монгол Улсаа Дайн самуунд нэрвэгдүүлчихгүй шиг амьтай голтой нь хадгалж л үзээсэй 🙏🙏🙏 Монголын Бусад Хижиг Тахал, Авилгал, Хээл Хахууль, Төрийн Хулгай Шамшигдуулалт, Мёга төсөл, Хөгжил дэвшил, Их Үсрэлт Сэргэлт, уул уурхай, Түгжрэл, Утаа, Орчны бохирдол, Э/з-н хямрал нтр ч дүүрчэээ дүүрч Элдэвийн л юм үзэж бна….Ум Мани Бадмэ Хум 🙈🙊🙉

Avatar

Зочин 2022-03-10 66.181.190.113

Хүрэлбаатарыг шалгаж байгаа гэсэн чинь троллууд нь дугарахгүй л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж