Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 15 (Шинэ технологи)-д виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулах, бүртгэлжүүлэх, тэдгээрийн эрсдэлийг үнэлэх болон хяналт, зохицуулалтын орчныг бий шаардлагын хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан.
Энэхүү Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шат дараалсан арга хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны 4/А-5/12/А-2 дүгээр тушаалаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийж, тайлагнах үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, виртуал хөрөнгөтэй холбоотой болзошгүй үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн асуулга”-ыг боловсруулаад байна.
Иймд банкууд эрсдэлийн үнэлгээний асуулгыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн дотор бөглөж, temuulen.m@mongolbank.mn” цахим шууданд хариуг ирүүлж, хамтран ажиллахыг Төв банкнаас мэдэгдэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ