Барууны орнууд ОХУ-аас нийлүүлэх эрчим хүчний хангамжийг тасалбал Орос-Германы хийн гол хоолой хаагдаж, нэг торх газрын тосны үнэ 300 гаруй ам.долларт хүрч болзошгүй хэмээн АНУ-ын ахлах сайд өнгөрсөн Даваа гаригт мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Вашингтон болон Европын холбоотнууд Оросын газрын тосны импортыг хориглох талаар хэлэлцэж байна" гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 2008 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрэв.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак төрийн телевизээр мэдэгдэл хийхдээ "Оросын газрын тосноос татгалзвал дэлхийн зах зээл сүйрлийн ирмэгт хүрэх нь туйлын тодорхой" гэж мэдэгдэв. Тэрбээр мөн "Үнийн өсөлтийг урьдчилан таамаглах аргагүй. Нэг торх газрын тосны үнэ 300 ам.доллар байх боломжтой" гэжээ.
Новак хэлэхдээ "Европ Оросоос авдаг газрын тосны хэмжээгээ нөхөхөд нэг жил гаруй хугацаа шаардагдах бөгөөд үүнээс хамаагүй өндөр үнэ төлөх шаардлагатай болно. Тэрбээр мөн "Хэрэв Оросоос эрчим хүч авахыг хүсэхгүй байвал дураараа бол. Бид үүнд бэлэн байна. Бид эрчим хүчийг хаашаа чиглүүлэхээ мэдэж байна" гэв.
Мөн тэрбээр "Европын байгалийн хийн хэрэглээний 40 хувийг хангадаг Орос улс хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа ч өнгөрсөн сард Герман улс "Хойд урсгал 2″ хийн хоолойн гэрчилгээг царцаасны дараа Европын холбооны эсрэг хариу арга хэмжээ авах бүрэн эрхийнхээ хүрээнд байх болно" гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ