"Тагнуулын байгууллага Ч.Мөнхбаярыг заналхийлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

"Тагнуулын байгууллага Ч.Мөнхбаярыг заналхийлсэн"

"Тагнуулын байгууллага Ч.Мөнхбаярыг заналхийлсэн"

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан ажиллаж буй. Тэрбээр өнөөдөр /2022.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Г.Баасан "Нийтэд ил болсон мэдээллүүдэд үндэслэж, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс хэвлэлийн бага хурал хийж байна. Монголын хуульчдын холбооны гишүүн, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгчдийн зүгээс энэ мэдээллийг хийж байгааг онцолъё.

Иргэн Ч.Мөнхбаярыг 2022 оны хоёрдугаар сарын 17-нд тагнуулын байгууллагаас цахимаар нийтэд цацаж баривчлаад, гэрт нь нэгжлэг хийж, цагдан хорьсон. Тагнуулын байгууллагаас маргааш нь мэдээлэл өгөхдөө "Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон тул хойшлуулшгүй арга хэмжээ ажиллагааны хүрээнд хууль бус ажиллагааг нь таслан зогсоож, прокурорын зөвшөөрөлтэйгөөр мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тусгай байгууллагатай тогтмол харилцаатай байж, мөнгөн урамшуулал авч байсан учраас түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Гэрт нь нэгжлэг хийхэд их хэмжээний валют, бичиг баримт олдсон" гэсэн.

Хуулийн байгууллагаас энэ хүнийг гарцаагүй ял авах нь гэсэн уур амьсгалыг зориудаар бүрдүүлж, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1 зүйлд заасан Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж байна.

Үйлдэл дээрээ баригдсан гэх боловч гадаадын байгууллагын этгээдийг Эрүүгийн хуулийн 19.10.1 зүйлд зааснаар яллагдагчаар татаагүй. Хуулийн байгууллагаас гадаадын байгууллагын алба гэж ч нотлоогүй мэдээлэл түгээж, яллана гэж заналхийлж, тагнуулын байгууллага өөртөө давуу байдал олгосон.

Улсын нууцыг мэдэх боломжгүй сэтгүүлч, иргэн хүн байгаа юм. Гадаадын байгууллагын хүнтэй үүсгэсэн харилцаа нь нотлох баримтгүй, үр дагавар нь тагнуулын байгууллагын объект гэдгийг тогтоогоогүй. Ч.Мөнхбаяр нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй бөгөөд монгол бичиг, соёлоо хамгаалахаар дуу хоолойгоо илэрхийлдэг иргэн хүн" гэв.

Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр өмнө нь "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар санхүүжилтээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл тогтоогдсон" гэж мэдээлсэн билээ.

Өмгөөлөгч Г.Баасан "Ч.Мөнхбаярыг санаатайгаар хэлмэгдүүлж байна. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн заалтаар гадаадын хүнтэй уулзсан монгол хүн болгоныг эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн болгож болзошгүй байна. УИХ хуулийн энэ заалтаа өөрчлөх ёстой. Ч.Мөнхбаяр өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэдэгт итгэлтэй байна. Өөрөө маш их гайхсан, сэтгэл зүйн гүн "шок"-нд орсон. Орчуулагч нар гадаадын ямар ч хүнтэй уулзаж л байдаг. Тэр болгонд тагнуулын хүн мөн эсэхийг тогтоох боломжгүй. Тиймээс энэ заалтаар хэн ч эх орноосоо урвагч болж, 8-12 жилийн ял эдлэх магадлалтай юм байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж