"Унгарын эдийн засаг Оросын байгалийн хийгүйгээр зогсоно"

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

"Унгарын эдийн засаг Оросын байгалийн хийгүйгээр зогсоно"

"Унгарын эдийн засаг Оросын байгалийн хийгүйгээр зогсоно"

Унгар улс Европын холбооны эрчим хүчний салбараас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг эсэргүүцэж байна. Учир нь Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн Лхагва гаригт Европын зөвлөлийн дарга Чарльз Мишельтэй хийсэн видео хурлын үеэр Оросын газрын тос, байгалийн хийгүйгээр Унгарын аж үйлдвэр зогсонги байдалд орно гэж мэдэгдэв.

"Унгар улс нефть, байгалийн хийн импортын дийлэнх хувийг Оросоос авдаг. Унгарын нийт өрхийн 90 хувь хийн түлшээр гэрээ халаадгийг бид анхаарах хэрэгтэй. Ерөнхий сайд Унгарын эдийн засаг хий, газрын тосгүй бол зогсохыг онцолсон" гэж Ерөнхий сайд Орбаны хэвлэлийн төлөөлөгч Берталан Хаваси хэвлэлд ярьжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Унгар улс ОХУ-ын байгалийн хийн томоохон компани "Газпром"-той хоёр урт хугацааны гэрээ байгуулж, 4.5 тэрбум шоо метр хийг Серб, Австри дахь хоолойгоор дамжуулан, Украиныг тойрч гаргахаар төлөвлөсөн. Тус гэрээ 15 жилийн хугацаатай бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойш 10 жилийн дараа нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Үүнээс гадна Будапешт Сербээр дамжуулан хий нийлүүлэх хэмжээгээ жилд нэг тэрбум шоо метрээр нэмэгдүүлэх хүсэлтэй бөгөөд энэ асуудлыг Орбан хоёрдугаар сарын эхээр Москвад айлчлах үеэрээ хөнджээ.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж