"Рио Тинто" компани өнөөдөр /2022.03.10/ барууны тэргүүлэгч компаниудтай нэгдэн, Оросын бизнес эрхлэгчидтэй бүх харилцаагаа тасалж буйгаа мэдэгдлээ. Ингэснээрээ тэд Оросын түрэмгийллээс үүдэлтэйгээр харилцаагаа тасалж буй анхны томоохон уул уурхайн компани болов.
"Рио Тинто" Орост яг ямар компаниудтай хамтарч ажиллаж байсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Reuters” агентлагт “Оросын аливаа бизнестэй байгуулсан бүх арилжааны харилцаагаа тасалж байна” гэж мэдэгджээ.
Тус компани Монгол Улс дахь "Оюутолгой"-н зэсийн уурхайн үйл ажиллагаанд зориулж түлшний өөр эх үүсвэр хайж буй тухайгаа өчигдөр /2022.03.09/ мэдээлсэн. Гэвч Оростой худалдаагаа бүрмөсөн зогсоож чадах эсэх нь тодорхойгүй байна. Оросын шатахуун болон бусад бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдээр дамжуулан үргэлжлүүлэн худалдаж авах эсэх талаарх асуултад "Рио Тинто" хариулахаас татгалзжээ.
"Рио Тинто"-гоос гадна АНУ-ын тэргүүлэгч “McDonald’s”, “PepsiCo”, “Coca-Cola”, “Starbucks” зэрэг компаниуд ч энэ долоо хоногт Оростой худалдаа хийхээ зогсоов.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ