Хар арьст найруулагчийг дээрэмчинтэй андуурч баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Хар арьст найруулагчийг дээрэмчинтэй андуурч баривчилжээ

Хар арьст найруулагчийг дээрэмчинтэй андуурч баривчилжээ

“Хар ирвэс” киноны найруулагч Райан Куглерийг метроны буудалд байх банкнаас бэлэн мөнгө авах гэж байхад нь баривчилжээ. Тэрбээр Атланта хот дахь “Bank of America” салбараас 10 мянган ам.доллар бэлнээр авах гэж байгаад дээрэмчин гэж сэжиглэгдсэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Райан Куглер авах мөнгөн дүнгээ бичсэн цаас теллер бүсгүйд өгч, “Бичгийг унш” гэж олон удаа хэлжээ. Харамсалтай нь, түүний энэ байдал теллер бүсгүйг айлгаж, банк дээрэмдэхээр ирсэн хүн гэж бодон, цагдаа дуудсан байна. Цагдаа нар түүнийг хамт явсан хоёр хүнийх нь хамт баривчлан авч явжээ.

Энэ хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр болсон аж. Тухайн үед Райан Куглер кино багийнхаа нэг хүний эмчилгээний зардалд нэмэр болохоор банкнаас бэлэн мөнгө авах гэж байжээ. Хэрэг явдлын учир тайлагдсаны дараа “Bank of America” Райан Куглерээс албан ёсоор уучлалт гуйжээ.

ЭХ СУРВАЛЖ: WSB TV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж