Хээрийн түймэр гарч, 10 га газар шатжээ | News.MN

Хээрийн түймэр гарч, 10 га газар шатжээ

Хээрийн түймэр гарч, 10 га газар шатжээ

Хээрийн түймэр гарч, 10 га газар шатжээ

Дулаарч байгаатай холбоотойгоор хуурайшилт ихэсч, ой хээрийн түймэр гарах нь нэмэгджээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 9-ний байдлаар дөрвөн аймгийн зургаан суманд хээрийн түймэр гарч, 10 мянга гаруй га газар шатсан байна.

Хэнтий, Дорнод, Булган, Сүхбаатарт гарсан түймэрт 10 га өртсөн бөгөөд галын улмаас учирсан хохирол багагүй байгаа аж.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ой хээрийн түймэр их байгааг Онцгой байдлын албанаас анхаарууллаа. Тиймээс ойн сан бүхий газарт иргэд сэрэмжтэй явахыг зөвлөж байна. Монгол орны хойд бүсийн газар нутгууд болон зүүн бүсээр хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй аж. Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр ирэх саруудад ч хур тунадас багатай байх нь.

Түймрийн аюултай үе жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Тиймээс иргэдийг хээр явахдаа гал алдахаас сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгсэл бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-10 213.87.137.2

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж