"Төрийн нууц нэрийдлээр хулгай, луйвар хийж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

"Төрийн нууц нэрийдлээр хулгай, луйвар хийж байна"

"Төрийн нууц нэрийдлээр хулгай, луйвар хийж байна"

Ардчилсан нам (АН)-аас өнөөдөр (2022.03.10) мэдээлэл хийлээ.


АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Өнгөрсөн Ням гаригт АН-ын ээлжит бус XIII их хурал болсон. Дүрмийн өөрчлөлтөө намын их хурлаар баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх гэж байна. Дээд шүүхийн тогтоол дээр намын дүрмийг Үндэсний бодлогын хороо биш, намын дүрмээр өөрчлөлтөө хийхээр тусгасан. Ер нь Дээд шүүх Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу материалуудыг шалгаж бүртгэл хийх ёстой.

Түүнээс биш намын дотоод дүрэмтэй холбоотой асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийх эрхгүй. 

Хоёрдугаарт. Төрийн нууц гэдэг ойлголт замаа алджээ. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийг УИХ-д 2016 онд батлуулж байсан. Гэтэл одоо нууц гэдэг ойлголтыг дарга үзэмжээрээ мэддэг болчихжээ. Эрх баригчид өөрсдийн хулгай луйвар, цар тахлын үеийн төсөв, Хөгжлийн банкны зээл энэ бүгдийг "Төрийн нууц" нэрийдлээр нууж байна. Энэ байж болохгүй зүйл. Төрийн нууцын тамгыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулахаар зүйлд ашигладаг. Гэтэл Хөгжлийн банкны асуудал яагаад төрийн нууцад хамаарч байгааг ойлгохгүй байна. Маш олон төсөвт нууцын тэмдэг дарж, гэрээ хийдэг зүйл рүү орсон. Төрийн нууц ардчилсан төрд аюул учруулахад ойрхон байна. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Тиймдээ ч төрийн нууцын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Нууцлах шаардлагагүй мэдээллүүдийг төрийн нууцаас гаргаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Энэ бол ардчиллын зарчим.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж