Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны нэгдүгээр сард 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.5 (4.9 дахин) тонноор нэмэгджээ.
Нэгдүгээр сард агаараар дотоодод 0.7 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (2.6 дахин) тонноор, олон улсад тээсэн ачаа 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.1 (4.9 дахин) тонноор нэмэгдсэн байна.
Агаарын тээврээр зорчигчид дээрх сард 41 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.8 (5.7 дахин) мянган хүнээр ихэсчээ. Агаарын тээврээр зорчигчид өмнөх сарынхаас 6.4 (18.6 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Пукет, Истанбул чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчид нэгдүгээр сард 21.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 (3.8 дахин) мянган хүнээр нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд Ховд чиглэлийн зорчигч 16.5, Өлгий чиглэлийн зорчигч 5.3, Улиастай чиглэлийн зорчигч 4.7 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Агаарын тээврээр олон улсад зорчигч мөн сард 19.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.7 (13.8 дахин) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Сөүл, Истанбул, Пукет чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 1 дүгээр сард 45 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 (5.7 дахин) тэрбум, өмнөх сарынхаас 11.4 (33.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2022-03-10 213.87.137.2
****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-03-10 51.89.119.19
ЛАЛРЫН МИАТ ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ БИЛЕТЭЭР ПАРАЗИТЛАГЧ МИАТ ҮХЭЖ ДАЛД ОР ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 8ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ ПАРАЗИТЛАЖ 30ЖИЛ БОЛЖ БНДАА
зочин 2022-03-10 202.9.46.25
чи хэзээ тэгэж 8 дахин өндөр үнээр нисчихээв. Чамайг заавал онгоцонд суу гэж албадаа юу. нэртэйгээр нь 100 дахин өндөр гэчихээч. Үүнээс хойш 8 дахин хямд онгоцондоо сууж байгаарай. Тэр хямд тийз чинь харь гаригт л байдаг байх
Зочин 2022-03-10 51.89.119.19
ОЮУНЭРДЭНЭЭ ЭНЭ АГААРЫН ТЭЭВРИЙН ХУУЛИЙГ ХУРДАН ЧӨЛӨӨЛ! !!!!! ЭНЭ САЛБАР МАШ ЧУХАЛ САЛБАР ГАДААД ХАРИЛЦАА БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ Д МАШ НӨЛӨӨТЭЙ! ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 6 ДАХИН ӨНДӨР ҮНЭ НЬ ЭНЭ МИАТЫН КВОТЖСОН СИСТЕМЭЭС БОЛООД БГАА ЮМАА ШУУД ЧАЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГО.ҮНДЭСНИЙ КОМПАНИ МИАТ ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ ТУСД НЬ САНХҮҮЖҮҮЛҮҮД ЯВ. КВОТЫН СИСТЕМ ЧИНЬ БУСАД АВИА КОМПАНИ ХҮРТЭЛ ӨНДӨР ҮНЭЭР НИСГЭЭД БН. ЗҮГЭЭР Л ЯМАР Ч АВИА КОМПАНИ ЧӨЛӨӨТЭЙ ӨРСӨЛДҮҮЛ ҮНЭ 6 ДАХИН БУУРНА.ҮЙЛЧИЛГ
Зочин 2022-03-10 202.9.46.166
Сүржигнэх хэрэггүй!!! Өмнөх онтой харьцуулаад юүхэв!!!
2021 онд Ковид -Юун хүмүүс гадагшаа зугаалах, тэнэх манатай байлаа ш дээ!! Одоо бол өөр хэрэг!
2 жил хоригдсон хүмүүс ёстой хэд дахин илүү тэнэх байх аа!!😛
Зочин 2022-03-10 192.82.70.185
Bayarlasan humuus ondor unetei ongotsoor baraa zoosnii uniig oorsdoo tolj bgaagaa meddeg bolov uu?
зочин 2022-03-10 103.57.94.20
Сэхэл авах болов уу?
zochin 2022-03-10 114.144.1.109
monopol ym chin orlogo ni usuhuus yaah ym be. irged ni gadagshaa yavahad zailshgui MIAT-r yavna, uur songolt bhgui. monopol-oo dalimduulj dur zorgooroo unee zohiodog, yamar ch chadvargui, heregtseegui olon ajiltantai ted nar ni bugd mergejliin bus ariin haalaniih.
Zochin 2022-03-10 66.181.184.183
Covidoor dalimduulj irgedee shulsan orlogo.