Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 37.1 тэрбумаар өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 37.1 тэрбумаар өсчээ

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 37.1 тэрбумаар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны нэгдүгээр сард 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.5 (4.9 дахин) тонноор нэмэгджээ.

Нэгдүгээр сард агаараар дотоодод 0.7 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (2.6 дахин) тонноор, олон улсад тээсэн ачаа 1.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 890.1 (4.9 дахин) тонноор нэмэгдсэн байна.

Агаарын тээврээр зорчигчид дээрх сард 41 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 33.8 (5.7 дахин) мянган хүнээр ихэсчээ. Агаарын тээврээр зорчигчид өмнөх сарынхаас 6.4 (18.6 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Пукет, Истанбул чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид нэгдүгээр сард 21.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 (3.8 дахин) мянган хүнээр нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд Ховд чиглэлийн зорчигч 16.5, Өлгий чиглэлийн зорчигч 5.3, Улиастай чиглэлийн зорчигч 4.7 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр олон улсад зорчигч мөн сард 19.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.7 (13.8 дахин) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Сөүл, Истанбул, Пукет чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны 1 дүгээр сард 45 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 (5.7 дахин) тэрбум, өмнөх сарынхаас 11.4 (33.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж