Ньюс хөтөч: Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг 2022.03.10-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ

-Соёлын төв өргөөнд "Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулган" эхэлнэ.

-Цаг уур, орчны шинжилгээний газарт “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлгийн "Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч" сэдэвт хэлэлцүүлэг болно.

-Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗДХЯ-наас “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777, 99098199

10.00 ЦАГТ

Засгийн газрын III байранд БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлнэ.

-Төрийн ордонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

11.00 ЦАГТ

Офицеруудын ордонд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан хошууч генерал Я.Чойжамцын орчуулсан зохиолч Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал” номын нээлт болно.

11.30 ЦАГТ

“Үндэсний мэдээллийн төв”-д  ТЕГ-аас саатуулсан иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 ЦАГТ

“Монгол ньюс” мэдээллийн төвд Олон улсын хооронд авто тээвэр эрхлэгч жолооч тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс “Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар” сэдвээр мэдээлнэ. Утас: 99109633 80090034

18.00 ЦАГТ

"Корпорэйт" зочид буудалд "Хохирогч" олон ангит киноны улаан хивсний ёслол болно. Утас: 96696674

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж