Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2022.03.09/ боллоо. “Yonhap news”-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мён болон түүний гол өрсөлдөгч Юн Сук Ёл нар тус бүр 50-иас доош хувийн санал авчээ. Энэ нь түүхэн дэх хамгийн ойр өрсөлдөж буй ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Орон даяар санал тоолох ажил эхлээд байна.
“KBS”, “MBC”, “SBS” телевизүүдийн хамтарсан санал асуулгаар либерал Ардчилсан намын Ли 47.8 хувь, консерватив Ардын хүчний намын Юн 48.4 хувийн санал авчээ. Тэгвэл “JTBC” телевизээс явуулсан санал асуулгаар Ли Жэ Мён нь 48.4 хувиар тэргүүлж, Юн 47.7 хувиар удаалж байна.
Эх сурвалж: YONHAP NEWS
Холбоотой мэдээ