Никелийн үнэ 100 мянган доллар давж, арилжааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2022.03.10-нд нийтлэгдсэн

Никелийн үнэ 100 мянган доллар давж, арилжааг зогсоов

Лондоны металлын бирж дээр өнгөрсөн Мягмар гариг (2022.03.08)-т никелийн үнэ хоёр дахин өсч, тонн тутамдаа 100 мянган ам.доллар давсан тул арилжааг түр зогсоов. Тус биржийн хувьд ийм огцом өсөлт өмнө нь гарч байгаагүй бөгөөд энэ сарын 11-нээс өмнө никелийн арилжаа явагдахгүй юм байна.

Улмаар "Никелийн зах зээлийн арилжааг дахин нээх хугацааг аль болох хурдан зарлана" гэжээ. Мөн Орос, Украины нөхцөл байдал никелийн зах зээлд илт нөлөөлж буйг тэмдэглэсэн байна.

Цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэлд ашигладаг никелийн үнэ хоёр өдрийн дотор 250 хувь өсч, тонн нь 100 мянган ам.доллар давав.

“Roskill” байгууллага өнгөрсөн онд ирэх 20 жилийн хугацаанд никелийн эрэлт огцом өсч, 2040 он гэхэд 2.6 сая тоннд хүрнэ гэж тооцоолсон билээ. Ялангуяа цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт никелийн эрэлт хамгийн өндөр байх төлөвтэй. Харин нийлүүлэлт талаасаа цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг өндөр чанарын никелийн сульфатын хомсдол үүсч болзошгүйг анхааруулсан юм.

"IDTechEx"-ийн хувьд никелийн эрэлт 2030 он хүртэл 10 дахин өсөх төлөвтэй байгааг танилцуулж байв. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж буй цахилгаан автомашины цэнэг хураагуурт энэхүү түүхий эдийг өргөнөөр ашиглаж буй. Гэвч олборлолтын явцад их хэмжээний хаягдал гардаг тул олборлох арга барилыг сайжруулах шаардлагатайг тус байгууллагаас мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNBC, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж