“Forbes women summit – 2022” арга хэмжээний үеэр найман салбарын шилдэг эмэгтэйг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

“Forbes women summit – 2022” арга хэмжээний үеэр найман салбарын шилдэг эмэгтэйг тодрууллаа

Монгол Улс нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралаа богино хугацаанд даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх зорилгоор “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт”-н санаачилгыг эхлүүлээд байгаа. Тэгвэл Forbes Mongolia сэтгүүлээс зохион байгуулж буй энэхүү форум нь “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт”-н санаачилга болоод цаг үе, нөхцөл байдлыг дэмжсэн анхны томоохон арга хэмжээ болж, ХХБ ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа. Тэр дундаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, хөдөлмөр бүтээлээрээ манлайлдаг эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөллийн дуу хоолойг сонссон ач холбогдол өндөртэй форум болсон юм.

Тус форумд “Ковидын дараах тогтвортой хөгжилд банк санхүүгийн нөлөөлөл” сэдвээр ХХБ-ны Байгууллагын Банкны Газрын захирал Г.Ганцэцэг илтгэл тавьж "Худалдаа Хөгжлийн Банк нь тогтвортой хөгжилд хүрэх урт хугацааны зорилт болоод нийгмийн хариуцлагын хүрээнд жендерийн эрх тэгш байдлын бодлогын зарчмуудыг баримталж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тогтмол дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Түүнчлэн энэ хүрээндээ, зөвхөн өнгөрсөн оны 10 сараас хойш гэхэд л 20 тэрбум төгрөгийн зээлийг “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин” олгосноо онцолсон юм.

Энэхүү арга хэмжээнд эдийн засаг, бизнес, бодлого тодорхойлох болон шийдвэр гаргах түвшний удирдагч, манлайлагч эмэгтэйчүүд, олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нэр хүнд бүхий эрхмүүд оролцож “Бодлого тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эдийн засгийн сэргэлт ба бизнесийн тогтвортой хөгжил”, “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Мөн бизнес, боловсрол, санхүү эдийн засаг, нийгэм зэрэг нийт найман салбарын манлайлагч, лидер эмэгтэйчүүдийг шалгаруулж, Forbes Woman Summit цомыг гардуулан өглөө. Салбар бүрийнхээ манлайлагч нь болсон ЛИДЕР бүсгүйчүүддээ ХХБ-ны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, илүү их амжилтыг хүсэн ерөөе.

Түүнчлэн шилдгээр шалгарсан ХХБ-ны удирдлага болоод хүндэт харилцагч нартаа тусгайлан баяр хүргэе.

  • Санхүүгийн салбарын шилдэг эмэгтэй – ХХБ-ны Гүйцэтгэх Захирлын Тэргүүн Орлогч, хатагтай А.Энхмэнд

  • Боловсролын салбарын шилдэг эмэгтэй – Хобби сургуулийн Гүйцэтгэх Захирал, хатагтай Г.Цэлмүүн

  • Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэй – Интермэд эмнэлгийн Дэд Ерөнхийлөгч, хатагтай Т.Болормаа

  • Ногоон бизнесийг хөгжүүлэгч шилдэг эмэгтэй – Пластик Центр ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, хатагтай С.Цэвэгсүрэн

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

#ТОГТВОРТОЙ_ХӨГЖИЛД_ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж