Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй тус яамны ажлын хэсэг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд ОХУ, Беларусь улсад ажиллаж байна. Айлчлалын үеэр "Роснефть" болон "Эрчис ойл" компани хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурах юм.
"Эрчис ойл" ТӨХХК Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болон байгуулагдсан. ОХУ-ын "Роснефть" компани болон Монголын төрийн өмчит "Эрчис ойл" компанитай хамтарсан оператор компани байгуулж, Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудалд шатахуун нийлүүлэх юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал дээр "Дэлхий дахинд бүх төрлийн түүхий эдийн үнэ өсч байна. Орос, Украины нөхцөл байдалтай уялдуулбал, манай улс ОХУ-ын "Роснефть" компанийн Ангарскаас газрын тосны бүтээгдэхүүнээ авдаг. Үүн дээр бид яриа хэлэлцээр хийж байна. Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудалтай уялдуулаад, газрын тос болон бусад асуудлаар ОХУ-д ажиллах томилолт өгсөн. Гол нь нөөцийн тогтвортой байдлыг хангахад орших юм” гэж мэдээлсэн билээ.
Холбоотой мэдээ