Алтны үнэ 2000 доллар давсан нь төгрөгийн ханшийг дэмжинэ | News.MN

Алтны үнэ 2000 доллар давсан нь төгрөгийн ханшийг дэмжинэ

Алтны үнэ 2000 доллар давсан нь төгрөгийн ханшийг дэмжинэ

Алтны үнэ 2000 доллар давсан нь төгрөгийн ханшийг дэмжинэ

Олон улсын геополитикийн нөхцөл байдалтай зэрэгцэн аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны үнэ өссөөр байна. Одоогоор зах зээлд алтны спот үнэ унц нь 2050 орчим ам.доллараар арилжигдаж байгаа нь түүхэн дээд түвшиндээ дөхсөн хэмжээ юм.

Тус түүхий эдийн үнэ сүүлийн нэгж жилд 12 хувиар өсөөд байна. Үүнээс өмнө "Goldman sachs" зэрэг Уолл стрийтийн томоохон банкууд алтны үнийн төсөөллүүдээ нэмэгдүүлээд байв.

Манай экспортын гол металлын үнэ өндөр түвшинд тогтвортой хадгалагдах төлөвтэй тул төгрөгийн ханшийг дэмжихээр байна. Учир нь алт нь манай улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлэгч нэг чухал хүчин зүйл юм.

Жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч, мөнгөжүүлснээр валютын нөөцийг 1 тэрбум гаруй ам.доллараар зузаатгадаг.

Алттай зэрэгцэн мөнгө, зэс зэрэг бусад металл, нүүрсний үнэ өссөн. Тухайлбал, мөнгөний үнэ сүүлийн нэг сард 18 хувиар өсч, унц нь 26 ам.доллар давсан бол зэсийн үнэ 5 хувиар өсч, 10 мянган ам.доллар давсан түвшинд тогтоод байна.

Эдгээр нь манай улсын экспортын голлох түүхий эдүүд учир төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлөх бөгөөд төгрөгийн ханш тогтвортой байх суурь хүчин зүйлс гэж шинжээчид үздэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-09 213.87.138.61

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-03-09 66.181.161.2

Баруун руу хулгайлсан мөнгөө доллар болгож гаргаж нуугаад байгаа сайд дарга нарыг зогсоож байж төгрөг чангарна өөр сонголтууд бүгд амжилгүй болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж