2997 аав хүүхдээ асарсны тэтгэмж авчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.09-нд нийтлэгдсэн

2997 аав хүүхдээ асарсны тэтгэмж авчээ

2997 аав хүүхдээ асарсны тэтгэмж авчээ

Монголд өрх толгойлсон 16419 эцэг байдаг гэх статистик бий. Үүний цаана гэрлэлтээ цуцлуулаагүй ч эхнэрээсээ салсан, эхнэр нь гадаадад ажиллаж амьдардаг зэрэг олон шалтгаанаас үүдэн ганц бие амьдралаар амьдарч буй аав нар байна. Тэдэнд зориулсан төсөл хөтөлбөр, хандив тусламж байдаггүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай” хуульд заасны дагуу гурав ба түүнээс дээш насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг хүсэлт гаргасан бол тэтгэмж авах эрхтэй.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээлснээр гурав ба түүнээс дээш насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 17-ноос олгож эхлэхээр товложээ. Энэ талаар тус газраас тодруулахад “Өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг улирал тутамд олгодог.

Хуваарийн дагуу энэ оны нэгдүгээр улирлын тэтгэмжийг гуравдугаар сард олгоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 8029 эх, эцэг тэтгэмж авсан. Үүний 642 нь эрэгтэй. Гэхдээ 1-2 хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг уг тэтгэмжид хамрагдах боломжгүй.

Хуульд заасны дагуу гурав ба түүнээс дээш насны өрх толгойлсон эх эцэгт улирал тутамд 450 мянган төгрөгийн тэтгэмж олгодог” гэлээ. Мөн УИХ-аар шинэчлэн баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгохоор болсон. Энэ дагуу өнгөрсөн жилээс аав нарт сар бүрийн 50 мянган тэтгэмж олгож эхэлсэн.

Тодруулбал, өнгөрсөн онд 206.208 эх, эцэг “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсаны 2997 нь аав нар болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.

Сануулахад, дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн үгэндээ “Жилд 52 мянган эх ажилдаа эргэн орсноор "Цалинтай ээж" хөтөлбөрөөс хасагддаг. Тэдний ар гэр болох нөхөр нь  ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхийг судалж үзэхэд 20 мянга орчим аав ажил хөдөлмөр эрхлээгүй байна гэсэн судалгаа гарсан. Иймд 0-3 насны хүүхдээ гэртээ асардаг эхчүүд одоогийн байдлаар "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагддаг. Үүн дээр 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа аав нарыг оруулж байгаа. Ингэснээр жилд 20 мянга орчим эцэгт тэтгэмж олгох боломж бүрдэх юм” гэж байв.

Дашрамд дурдахад, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргаад буй. Тодруулбал, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, тэтгэвэр, онцгой тохиолдлын тэтгэмж, асаргааны тэтгэмж болон бусад хөнгөлөлт, хүнсний талоныг энэ сарын 15-наас олгоно. Мөн хүүхдийн хуримтлал 100 мянган төгрөгийг энэ сарын 17-ноос олгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж