“SXCoal”-д мэдээлснээр, Цагаан хадаас Гашуунсухайт боомт хүртэлх тээврийн зардал гурав хоногийн дотор тонн тутамдаа 250-350 юаниар нэмэгдэж, 1200-1300 юань болжээ. Нэг тонн нүүрсний тээврийн зардал ийнхүү нэмэгдэхэд ОХУ-аас БНХАУ-д нүүрсний нийлүүлэлт буурснаар Монголоос авах эрэлт өссөн нь нөлөөлж байна.
Ганцмод боомтоор энэ сарын 5-нд нүүрс тээврийн 143 автомашин гарчээ. БНХАУ-ын хувьд нүүрсний нийлүүлэлтийн урсгалаа тасалдалгүй явуулахыг эрмэлзэж буй тул цаашид боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоо өсөх төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн сард Монгол Улсаас дунджаар нүүрс тээврийн 91 автомашин Ганцмод боомтоор гарсантай харьцуулахад гуравдугаар сард өсөв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд авто замаар 1674 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 1,391.5 мян.тн нүүрс экспортолжээ.
Hero 2022-03-09 103.51.176.145
Tumur zamguin har lai ymdaa. Battulga 280say $.oor Owoolsoj shoroo, Hero Baatariin newtruuleg hiigeer taarsan gejuu!!!
Зочин 2022-03-09 202.126.88.168
Төмөр замаа барьж чадаагүйн харгаагаар асар их алдагдал хүлээж байна даа.
Зочин 2022-03-09 202.126.88.168
Ашигтай наймаа хийж үнэхээр чадахгүй юмаа. Дандаа өөрсдөөсөө болоод алдаад байх шиг…
Зочин 2022-03-09 213.87.138.61
!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
иргэн 2022-03-09 192.82.75.95
Тээврийн үнийг хэнтогтоодог юм бол. Нэг л хөл толгойгоо олохгүй мунгинаад л байх шиг. Ер нь ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагыг өндөржүүлээрэй. Нэг том дарга очиж тэнгэ ингэ гэж зааж зааварлаж, зурагтаар гарчихаад л баахан ажил хийж буй дүр эсгээд шиг харагдах юм
яг яагаад 2022-03-09 202.126.88.41
өссөн юм бол, хэн өсгөв
Зочин 2022-03-09 120.17.166.34
Нүүрсээ зарья гэж бодож байгаа бол тээврийн зардлаа нэг хэмжээнд барьж байх хэрэгтэй дээ. Тухайн үед жаахан ашиг олсон мэт харагдавч сард хилээр гарах тоо нь эрс багасаад улам л алдагдалдтороод байгаагаа тэнэг жолооч нар нь ойлгохгүй л дээ. Монголын талын баримтлах бодлого туйлын найдваргүй ухарч буцсан үйлдэл байнга гаргадаг болохоор Хятадууд Монголоос авах нүүрсний хэмжээгээ улам багасгаад байгаа. Яваандаа авахаа байж ч магадгүй