“SXCoal”-д мэдээлснээр, Цагаан хадаас Гашуунсухайт боомт хүртэлх тээврийн зардал гурав хоногийн дотор тонн тутамдаа 250-350 юаниар нэмэгдэж, 1200-1300 юань болжээ. Нэг тонн нүүрсний тээврийн зардал ийнхүү нэмэгдэхэд ОХУ-аас БНХАУ-д нүүрсний нийлүүлэлт буурснаар Монголоос авах эрэлт өссөн нь нөлөөлж байна.
Ганцмод боомтоор энэ сарын 5-нд нүүрс тээврийн 143 автомашин гарчээ. БНХАУ-ын хувьд нүүрсний нийлүүлэлтийн урсгалаа тасалдалгүй явуулахыг эрмэлзэж буй тул цаашид боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоо өсөх төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн сард Монгол Улсаас дунджаар нүүрс тээврийн 91 автомашин Ганцмод боомтоор гарсантай харьцуулахад гуравдугаар сард өсөв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд авто замаар 1674 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 1,391.5 мян.тн нүүрс экспортолжээ.
Холбоотой мэдээ